Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
ЭХЭМҮТ-ийн сул ажлын байр

ЭХЭМҮТ-ийн сул ажлын байрны захиалга

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр хаяг

 

Ажлын байрны нэр

 

 

Ажлын байрны тавигдах шаардлага

Материал хүлээн авах эхлэх дуусах хугацаа

  1.  

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

 

Баянгол дүүрэг, 11-р хороо, Хувьсгалчдын гудамж

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

2015.05.10

  1.  

Лабораторийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.
  • Лабораторийн эмчээр мэргэшсэн.

2015.05.10

  1.  

Хүүхдийн дурангийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

2015.05.10

  1.  

Сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,
  • Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй.
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Байнга материал хүлээж авна

  1.  

Эмзүйч

/Яаралтай/

• Эм зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
• Эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
• Англи хэлний зохих мэдлэгтэй.
• Комьпютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• Багаар ажиллах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай
• Харилцааны өндөр соёлтой
• Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой

2016.05.01

  1.  

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш хэмжээний мэдлэгтэй.
  • Компьютерийн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн

2016.05.01

  1.  

Дотоод сургалт хариуцсан мэргэжилтэн

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

2016.05.10

  1.  

Гадаад харилцааны мэргэжилтэн

  • Олон улсын харилцааны мэргэшсэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн мэдлэгтэй.
  • Компьютерийн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн

2016.05.10

Бүрдүүлэх  материалын жагсаалт:

1.         Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

2.         Мэргэжлийн дипломны хуулбар

3.         Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

4.         Иргэний үнэмлэхний хуулбар

5.         Гурван үеийн түүх

6.         Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт

7.         Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

 

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ,  Захиргааны байр 4 давхарт ,  406 тоот

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

Хүний нөөцийн алба

Л.Баасанжаргал 99153558