Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Завхан аймгийн ЭМБ-ын сул ажлын байр

Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сул ажлын байрны мэдээлэл

Байгууллагын нэр

Сул ажлын байр

Тавигдах шаардлага

1

Эрүүл мэндийн газар

Яаралтай гамшиг эрсдлийн үеийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

  • Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Тухайн ажлын чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтанд хамрагдсан
  • Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн
  • Мэргэжлээрээ 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

 

Сум өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

2

Аймгийн нэгдсэн эмнэлэг

Эмгэг судлалын  эмч

  • Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Хүний их эмч
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрөлтэй
  • Эмгэг судлалын чиглэлээр мэргэшсэн
  • Багаар ажиллах чадвартай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэдэг, харилцааны  ур чадвартай

Тархвар судлаач

  • Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Хүний их эмч, эрүүл ахуйч, тархвар судлаач
  • Тархвар судлалын чиглэлээр мэргэшсэн, багаар ажиллах, судалгаа тайлан гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Эмнэлгийн мэргэжлтний ёс зүйг эрхэмлэдэг, идэвх санаачлагатай

3

Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг

Тархвар судлаач

  • Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролтой
  • Хүний их эмч, эрүүл ахуйч, тархвар судлаач  мэргэжилтэй
  • Тархвар судлалын чиглэлээр мэргэшсэн, багаар ажиллах, судалгаа тайлан гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай байх

4

Асгат,  Их-Уул,  

Сантмаргаз,  

Яруу сумын Эрүүл мэндийн төв

Эм

найруулагч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг  эм найруулагч  мэргэжлээр  төгссөн.
  • Эм найруулах  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж
  • Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

5

Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төв

Лаборант

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг лаборант мэргэжлээр төгссөн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж
  • Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

• Мэргэжлийн дипломны хуулбар

• Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

• Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /ажлыг туршлага  заасан тохиолдолд/

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Материал хүлээн авах газар:

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар 209 тоот

Хүний нөөцийн мэргэжилтэн А.Азжаргал  99469800 70463664

Материал хүлээн авах хугацаа:

2016.04.25 -2016.05.20