Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.04.21/

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17224  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3528 (20%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 326 өвчтөн хандсаны 237 (72.6%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 43 (18%) нь хэвтэж, 172 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 328 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. 

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин:

Улсын хэмжээнд 15 дугаар долоо хоногт нийт 173,026 хүн амбулаториор үйлчлүүлсний 8,755 (5.1%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, буурч байна. ХӨСҮТ-д 82 сорьц хүлээн авч шинжлэхэд 17 (20,7%) сорьцод томуугийн В вирүс, иж томуу илрүүлэх шинжилгээгээр 3 (23%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 2 (15%) сорьцод бокавирүс, 1 (7%) сорьцод риновирүс, 1 (7%) сорьцод короновирүсийн ген тус тус илэрсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ:

4 дүгээр сарын 6-12-нд ГССҮТ-д нийт 1542 хүн хандсаны 63%-ийг эрэгтэйчүүд, 26%-ийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Шалтгааныг харахад 31.3%-ийг уналт, 21%-ийг хүчирхийлэл, 15.6%-ийг зам тээврийн осол гэмтэл эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ