Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
"Хөдөлмөрийн яармаг"-аар 254 сул ажлын байранд мэргэжилтэнг бүртгэлээ

Ажлын байрны судалгаа хийж, төгсөгчдийг ажилд зуучлах, эрүүл мэндийн салбарт хөл тавьж буй шинэ залуу мэргэжилтэнүүдэд ажиллах урам зориг өгөх, мэргэжлээрээ гадаад дотоодод суралцах, ажиллах боломжийг таниулах, мэргэжлийн үнэ цэнийг эрхэмлэх үзэл бодлыг төлөвшүүлэх  “Эрүүл мэндийн салбарт  тавтай  морил”   Хөдөлмөрийн яармаг  үйл ажиллагааг ЭМСЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн хөгжил шинэчлэл  холбоо  хамтран   2016-оны 04 дүгээр сарын 21-нд  Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  зохион байгууллаа.

Хөдөлмөрийн  яармаг үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ болон ЭМСЯ-ны харьяа  төрөлжсөн тусгай мэргэжлийн төв -8, Архангай, Сэлэнгэ, Төв, Орхон, Хөвсгөл   зэрэг 5  аймгийн Эрүүл мэндийн  газар, нийслэлийн ЭМГ-ын харьяа байгууллага-2,  Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл  зэрэг  24  байгууллага, анагаахын  боловсрол олгох  их дээд  сургуулийн  төгсөх дамжааны  1000 орчим   оюутан  оролцлоо.

 Оролцогч  байгууллагууд  давхардсан тоогоор 254  сул ажлын байранд  мэргэжилтэнг  бүртгэж авсан байна.

 

Энэ  жилийн  “Эрүүл мэндийн салбарт  тавтай  морил”   Хөдөлмөрийн яармаг  үйл ажиллагааны онцлог нь  “Үнэ цэнэтэй эмнэлгийн мэргэжилтэн байх нь”  уриан  дор  зохион байгуулж,  төгсөгчдийг  ажлын  байранд зуучлахаас  гадна  Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа  шилдэг  залуу эмнэлгийн мэргэжилтэнүүдийн туршлагаас танилцуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн “үнэ цэнэ”-ийн тухай ойлголтыг бий болгох, зөв төлөвшүүлэх  зорилгоор илтгэл  мэдээлэл  өглөө.

Яармагийн дараагийн шатны сул ажлын байранд зуучлах  үйл ажиллагаа Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр үргэлжлэн явагдаж байна.