Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.04.08/

Монгол улсын хэмжээнд:

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 88.5%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 477 тохиолдлоор буурчээ. Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгаас тууралтат хам шинжийн 20-оос доош тохиолдол мэдээлэгдэж, улсын хэмжээнд тархалттай байна (Хавсралт)

Эх сурвалж: ХӨСҮТ

Хордлогын мэдээ:

4 дүгээр сарын 7-оос 9-нд ХЯТҮТ-д нийт 9 хүн хандаж, 7 нь хэвтэн эмчлэгдэж, 2 нь тусламж авч буцжээ. Эмийн бодисын хордлогоор 7, угаарын хийн хордлогод 2 хүн өртжээ.

Эх сурвалж: НЭМХ

Орны ачаалал, Нийслэлд:

Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн 789 орон дээр 867 хүүхэд хэвтэн эмчлүүлж, ачаалал 9.9%-иар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Шинээр хэвтсэн өвчтний 161 буюу  43.9% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Багануур дүүрэгт 44.1%, Чингэлтэй дүүрэгт 34.7%, Баянзүрх дүүрэгт 38.5%-иар тус тус хэтэрчээ.

Эх сурвалж: НЭМГ

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 14668  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3158 (25.6%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан (хавсралт).

 3 дугаар сарын 27-оос 4 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар шинэ багц тохиолдол нийслэлийн 10 ерөнхий боловсролын сургуулиас мэдээлэгджээ. Насны бүтцийн хувьд 38%-ийг 15-24 насныхан дундах өвчлөл зонхилж байна.

4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 330 өвчтөн хандсаны 285 (86%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 76 (26%) нь хэвтэж, 150 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 411 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 24 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.  

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Зика вирүст халдвар, Вьетнам улсад:

Тус улсын 33, 64 настай 2 эмэгтэй Зика вирүст халдвар авч, лабораторийн шинжилгээгээр батлагджээ. 33 настай эмэгтэй нь 8 долоо хоногтой жирэмсэн байна.

Тус улсаас тандалтыг эрчимжүүлж, дамжуулагчийн хяналтыг сайжруулах, эрсдлийн үеийн харилцаа холбоог сайжруулж байна.

Эх сурвалж: ДЭМБ