Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Дундговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын сул ажлын байрны захиалга

ДУНДГОВЬ  АЙМГИЙН  ЭРҮҮЛ  МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН  СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА 

 

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр 

Ажлын байрны нэр  

Ажлын байранд тавигдах шаардлага /боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлага гэх мэт үзүүлэлт тус бүрээр  

Материал хүлээн авах эхлэх дуусах хугацаа

1

Аймгийн Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн чанар эрсдэл, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн  

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэх  зөвшөөрөлтэй
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Үүрэг хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал боловсруулах, сургалт явуулах, багаар ажиллах чадвартай
  • Төрийн  албаны ёс зүйн  хэм  хэмжээг  чанд сахих
  •  Илүү цагаар ажиллах
  • Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн

Ажлын өдрүүдэд

09-18 цагт

2

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг

 

Арьсны эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Арьс харшлын чиглэлээр  мэргэшил эзэмшсэн
  • 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай, ажлын ачаалал дааж ажиллах чадвартай
  • Төрийн албан хаагчийн ёс зүйг дээдэлдэг, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй,  харилцааны өндөр соёлтой
  • Ажиллах хугацаа 1,5-2 жил

Материалыг

хүлээн авсан өдрөөс эхлэн тухайн 7 хоногийн ажлын өдрүүдэд  сонгон шалгаруулалт хийх өдрийг товлоно.

3

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг

 

Чанарын менежер

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн,  эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой байх
  • Хүний их эмч
  • Эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалтын чиглэлээр  сургалтанд хамрагдсан байх
  • Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил, удирдах албан тушаалд  3-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Бичиг баримт боловсруулах,  зохион байгуулах  мэргэжлийн өндөр ур  чадвартай  байх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, судалгаа  тайлан гаргах, статитистик тоон мэдээлэлд дүгнэлт өгөх  ур чадвартай байх.
  • Комьпютерийн болон оффисийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн, ашиглаж  чаддаг  байх,
  • Баг бүрдүүлэх, харилцаа холбоо  тогтоох  чадвартай
  • Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ бусадтай хуваалцдаг  байх
  • Гадаад хэлний дунд  түвшний мэдлэгтэй байх.
  • Өвчтний түүх  бусад баримт материалуудад дүн шинжилгээ хийх ур чадвар, клиникийн сэтгэлгээ сайтай байх

Материалыг

хүлээн авсан өдрөөс эхлэн тухайн 7 хоногийн ажлын өдрүүдэд  сонгон шалгаруулалт хийх өдрийг товлоно.

4

 

 

 

Адаацаг, Гурвансайхан  сумын Эрүүл мэндийн төв

 

Эмчлэгч  эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, үүрэг даалгавар  биелүүлэх чадвартай, олон нийттэй харилцах, багаар ажиллах  ур чадвартай  байх

   2016.04.05-нээс

2016.07.01 хүртэл

 

 

5

 

Өндөршил, Баянжаргалан,

Сайхан-Овоо,

Гурвансайхан, Луус сумын Эрүүл мэндийн төв

Багийн эмч

 

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг бага эмчийн  мэргэжлээр  төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
  • Эх баригч, бага эмчийн  мэргэжил эзэмшсэн  бол давуу  тал болно
  • Ёс зүйн   харьцаа сайтай, багаар ажиллах чадвартай
  • 2-3 жил тогтвор суурьшилтай ажиллах хүнийг сонгон шалгаруулж авна.

 

2016.04.05-наас

 

 

6

Өндөршил, Цагаандэлгэр Сайхан-Овоо, Луус  сумын Эрүүл мэндийн төв

Лаборант

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг лаборант мэргэжлээр төгссөн
  • Ёс зүйтэй, харьцаа сайтай.
  • Багаар ажиллах чадвартай.
  • 2-3 жил тогтвор суурьшилтай ажиллах хүнийг сонгон шалгаруулж авна.

 

 

2016.04.05-наас

 

7

Адаацаг сумын Эрүүл мэндийн төв

НЭМ, олон нийттэй харилцах албаны ажилтан

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, үүрэг даалгавар  биелүүлэх чадвартай, олон нийттэй харилцах, багаар ажиллах  ур чадвартай  байх
  •  Комьпютерийн болон оффисийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн, ашиглаж  чаддаг  байх,

2016.04.05-нээс 2016.07.01 хүртэл

8

Адаацаг-2, Гурвансайхан,  Эрдэнэдалай Цагаандэлгэр,  сумын Эрүүл мэндийн төв

Сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, үүрэг даалгавар  биелүүлэх чадвартай, олон нийттэй харилцах, багаар ажиллах  ур чадвартай  байх

2016.04.05-нээс

9

Адаацаг сумын Эрүүл мэндийн төв

 

 

Ариутгагч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн
  • Ариутгагчийн  мэргэжлийн үнэмлэхтэй
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, үүрэг даалгавар  биелүүлэх чадвартай,
  • Олон нийттэй харилцах, багаар ажиллах  ур чадвартай  байх

2016.04.05-нээс 2016.07.01 хүртэл

10

Адаацаг, Луус сумын Эрүүл мэндийн төв

Эх баригч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг эх баригч  бага эмчийн  мэргэжлээр төгссөн.
  • Эмчлэх  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой, үүрэг даалгавар  биелүүлэх чадвартай
  • олон нийттэй харилцах, багаар ажиллах  ур чадвартай  байх

2016.04.05-нээс 2016.07.01 хүртэл

11

Эрдэнэдалай,  Луус сумын  Эрүүл мэндийн төв

Дархлаажуу-

лалтын сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын  зэрэгтэй төгссөн
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.
  • Дархлаажуулалтын 3 сарын олгох курс төгссөн.
  •  Ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой
  • Англи хэлний зохих мэдлэгтэй.- хэрэглээний программ ашиглах, интернэт орчин дотоод сүлжээ ашиглах, статистик шинжилгээ хийх
  • Багаар ажиллах, яриа, харилцаа, хувийн соёлтой байх, хууль эрх зүйн мэдлэгтэй байх.

2016.05.01-нээс

2016.06.01 хүртэл

12

Сайхан-Овоо,  Цагаандэлгэр  сумын Эрүүл мэндийн төв

Эм найруулагч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг  эм найруулагч  мэргэжлээр  төгссөн.
  • Эм найруулах  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой

2016.04.05-наас 

 

 Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет  /маягт №1/
  • Мэргэжлийн дипломны хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа  /заавал баталгаажуулсан байх/
  • 4*3-ийн  хэмжээтэй  2% зураг
  • Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсон хуудас
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
  • Ажил байдлын  тодорхойлолт /Урьд ажиллаж байсан байгууллагаас/

 Материал хүлээн авах газар: 

Аймгийн Эрүүл мэндийн газрын  2 давхар, 201Б тоот

Холбоо  барих:  Хүний нөөцийн мэргэжилтэн  Р.Мөнхбаясгалан

Утас:  70592264

          89766823