Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.04.05/

МОНГОЛ УЛСАД:

Хордлогын мэдээ:

4 дүгээр сарын 1-ээс 4-нд ХЯТҮТ-д нийт 14 хүн хандсаны 11 нь хэвтэн эмчлэгдэж, 3 хүн тусламж авч буцжээ.

Шалтгааныг харахад эмийн бодисын хордлогод 4, химийн бодисын 1, угаарын хийн хордлогоор 5, архины хордлогын улмаас 2 хүн тус тус ханджээ.

Эх сурвалж: НЭМХ

Улаанбурхан өвчин:

-        2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 14153  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3056 (21.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

-        4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 416 өвчтөн хандсаны 394 (94.7%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 72 (18%) нь хэвтэж, 232 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 430 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 16 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.  

Эх сурвалж: ХӨСҮТ

ХӨСҮТ-д хандагсдын байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШУТ, ШУН-үүдийн цахим хурлын шийдвэр, Мягмар гараг:

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

- Хачгаар дамжих халдварт өвчний сурталчилгааг өргөжүүлэх

- Галзуу, хачгаар дамжих халдварт өвчний 7 хоногийн мэдээг олон жилийн дундаж үзүүлэлттэй холбон танилцуулж байх.

НЭМХ-ийн ШУН-д:

Хачгаар дамжих халдвар, галзуу, улаанбурхан өвчнөөс сэргийлэх талаар хүн амд чиглэсэн сурталчилгаа хийх.

ДЭЛХИЙ ДАХИНД:

Шар чичрэг өвчин:

-Кени улсад шар чичрэг өвчний 2 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас баржээ. 2-уул Ангол улсад аялсан өгүүлэмжтэй ба лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна.

-БНКонго улсад шар чичрэг өвчний дэгдэлт бүртгэгдэж, он гарсаар нийт 151 хүн өвчилж, 21 нь нас баржээ. НБТ-14%.

Өвчлөл бүртгэгдсэн улсуудад тандалтыг эрчимжүүлж, шар чичрэг өвчний вакцинд хамрагдахыг зөвлөж байна.