Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.04.04/

МОНГОЛ УЛСАД:

Орны ачаалал, Нийслэлд:

3 дугаар сарын 25-аас 4 дүгээр сарын 1-нд Нийслэлийн эмнэлгүүдийн 789 хүүхдийн орон дээр 960 хүүхэд хэвтэн эмчлүүлж, орны ачаалал 21.7%-иар хэтэрчээ.

Шинээр хэвтсэн өвчтний 166 буюу  45.9% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж, Багануур ЭМТөв, БЗНЭ, ЧЭМТөв-үүдэд орны ачаалал хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Улаанбурхан өвчин:

-2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13798  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 2947 (21.3%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

-4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 378 өвчтөн хандсаны 324 (85.7%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 66 (20.3%) нь хэвтэж, 188 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 470 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.  

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Зика вирүст халдвар:

-АНУ-д Зика вирүст халдвар бэлгийн замаар дамжин халдварласан 7 дахь тохиолдлыг мэдээлсэн байна. Өвчтөн эмэгтэй, аялсан өгүүлэмжгүй, шумууланд хазуулаагүй ч халуурах, нүд үрэвсэх, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр эерэг дүнтэй тодорхойлогдсон. Харин түүний хамтран амьдрагч нь саяхан Колумб улсад аялсан өгүүлэмжтэй, халуурах, үе мөчөөр өвдөх, суулгах, нүд үрэвсэх шинж тэмдгүүд илэрсэн ба лабораторийн шинжилгээгээр эерэг дүнтэй тодорхойлогджээ.

ДЭМБ-аас өвчний тохиолдол бүртгэгдсэн улс орноор аялаад ирсэний дараа дөрвөн 7 хоногийн турш болон ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж, бэлгэвч хэрэглэх хэрэгтэйг зөвлөж байна.

Нярайн тархи жижигрэх өвчин:

-Кабо-Верде улсад нярайн тархи жижигрэх өвчтэй нэг тохиолдлыг мэдээлсэн ба эх болон нярайгаас лабораторийн шинжилгээгээр Зика вирүст халдвар эерэг дүнтэй тодорхойлогджээ.

-Колумб улсад 2016 он гарсаар нярайн тархи жижигрэх өвчний 50 тохиолдол мэдээлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь жилийн дундаж үзүүлэлтээс нэмэгдсэн ба 34 тохиолдол нь тохиолдлын тодорхойлолтод тохирон судлагдаж байх явцдаа 3 нь нас баржээ.

Эх сурвалж: ДЭМБ