Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.03.22/

Монгол улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
     Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 83767 хүн хамрагдсаны 6599 тохиолдол нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь нийт үзлэгийн  7.9%-ийг  эзэлж байна.
    Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2%-иар  нэмэгджээ.
     Нийт өвчлөгсдийн  82.8%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1729 дуудлага ирүүлсний 918 тохиолдол буюу 53.1% нь ТТТӨ  гэж оношлогджээ.
    ТТТӨ нь Баянгол дүүрэгт 11.7%, Багануур дүүрэгт 11.6%,  Налайх дүүрэгт 9.6%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: НЭМГ

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:
    2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 11135  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 2350 (23.3%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
    3 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д ирсэн 291 хүн нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандсан ба өвчтнүүдийн 74 (25.4%) нь хэвтэж, 167 (57.3%) хүнд гэрээр зөвлөгөө өгчээ (хавсралт).
    Улаанбурхан өвчний улмаас 394 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 15 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.  


Эх сурвалж: ХӨСҮТ


Хордлогын мэдээ:
3 дугаар сарын 18-21-ны хооронд ХЯТТ-д нийт 15 хүн хандсаны 7 нь эмийн бодисын, 7 нь угаарын хийн, 1 нь химийн бодисын хордлогын улмаас хандаж, тусламж авсан байна.


Эх сурвалж: НЭМХ

Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст халдвар:
Саудын Араб улсад хүний Коронавирүст халдварын 4 батлагдсан тохиолдол болон 1 нас баралтыг мэдээлсэн байна.


ШУТ болон ШУН-үүдийн цахим хурлын танилцуулга, шийдвэр:
Танилцуулга:
    Нохой уруулж нас барсан 4 настай хүүхдийн дэлгэрэнгүй мэдээлэл, галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлуудын сүүлийн 5 жилийн судалгаа, золбин нохойн судалгааны талаар танилцуулга-ЗӨСҮТ
    Салхинцэцэг өвчний эрсдлийн түргэвчилсэн үнэлгээний дүн-ХӨСҮТ

Шийдвэр:
ЗӨСҮТ-ийн ШУН-д:
    Галзуу өвчнөөс сэргийлэх болон нохойн хяналтын талаар мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх;
    Хан-Уул дүүрэгт шумуулын байршлын зураглал хийх
ХӨСҮТ-ийн ШУН-д
    Салхинцэцэг өвчнөөс сэргийлэх инфографикыг НЭМХ-тэй хамтран боловсруулж, сурталчилгаа хийх;
    Улаанбурхан өвчний эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх;

НЭМХ-ийн ШУН-д:

    ХЯТТ-д хандагдсадын байдалд судалгаа хийж танилцуулах;
    Салхинцэцэг, Улаанбурхан өвчний мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх.