Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.03.21/

МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Баянхонгор аймгийн Баацагаан сумаас зүүн урд зүгт 15 км-ийн зайд “Нарийн гол” 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:09:54 цагт 4.0 магнитудын; Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн урд зүгт 180 км-ийн зайд 03 дугаар сарын 18-ны өдрийн 19:35:34 цагт 3.5 магнитудын; Өмнөговь аймгийн Булган сумаас баруун хойт зүгт 49 км-ийн зайд Дэн багийн “Хайрхан эрэг” гэдэг газарт 3 дугаар сарын 18-ны өдрийн 19:44:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус тус мэдээлжээ.

Газар хөдлөлт болсон газруудад учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 10075  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 2350 (23.3%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д ирсэн 381 хүнээс 315 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандсан ба өвчтнүүдийн 60 нь хэвтэж, 168 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Улаанбурхан өвчний улмаас 468 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 15 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.  

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Шар чичрэг өвчин:

БНХАУ-ын иргэн 32 настай, эрэгтэй. Ангол улсад аялахдаа Шар чичрэг өвчний халдвар авсан байна. 3 дугаар сарын 8-нд халуурах, чичрүүдэс хүрэх шинж тэмдэг илэрч, одоогоор биеийн байдал хүнд, олон эрхтний дутмагшилтай, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна. Эрсдлийн түргэвчилсэн үнэлгээний дүнгээр халдвар тархах магадлал бага гэж үзэж байна. Тус улсын Засгийн газраас тандалт, дамжуулагчийн хяналтыг сайжруулах, эрсдлийн харилцаа холбоог эрчимжүүлж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Нярайн микроцефали өвчин, Панам улсад

Жирэмсний 31 долоо хоногтой төрсөн нярай хэдэн цагийн дараа эндсэн бөгөөд сорьц цуглуулан шинжлэхэд Зика вирүст халдвар эерэг дүнтэй тодорхойлогдсон ба ээжээс нь цуглуулсан сорьцод сөрөг дүнтэй байна.

Эх сурвалж: ДЭМБ