Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭХЭМҮТ-ИЙН СУЛ АЖЛЫН БАЙР

ЭХЭМҮТ-ИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

 

 

 

 

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр

 

 

Ажлын байрны нэр

 

 

Ажлын байрны тавигдах шаардлага

 

 

 

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

 

 

 

 

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

 

 

 

2

 

 

Нярайн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Нярайн эмчийн мэргэшил эзэмшсэн
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

 

 

 

3

 

 

Лабораторийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Лабораторийн эмчээр мэргэшсэн.
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

 

 

4

 

 

Хүүхдийн дурангийн

 эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

 

 

5

 

Дотоод сургалт хариуцсан мэргэжилтэн

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
    • Хүний их эмч мэргэжилтэй
    • Тухайн  чиглэлээр  ажилласан бол давуу тал болно
    • Сурган заах ур чадвартай
    • Ачаалал даах чадвартай

 

6

 

Сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй.
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Ажилд орох хүсэгчдийн бүрдүүлэх материал

1.         Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

2.         Мэргэжлийн диплом  болон  мэргэшлийн  үнэмлэхний хуулбар

3.         Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

4.         Иргэний үнэмлэхний хуулбар

5.         Гурван үеийн түүх

6.         Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт

7.         Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, захиргааны байр 4 давхарт , 406 тоот өрөө

Материал хүлээн авах эхлэх дуусах хугацаа       

2015.02.26-наас

2015.03.04 хүртэл

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

Хүний нөөцийн алба, Л.Баасанжаргал 99153558