Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.24/

МОНГОЛ УЛСАД:

Архины хордлогын мэдээ:
2 дугаар сарын 16-аас 23-нд Нийслэлийн эмнэлгүүдэд 538 хүн хандсаны 19 (3.5%) хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.9%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 5.6%-иар буурсан үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: НЭМГ

Өнөөдөр шуурхай удирдлагын төвийн гишүүд болон Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтнүүд, ДЭМБ-ын төлөөлөл оролцон Зудын эрсдлийг туршилтын журмаар үнэллээ.


Дэлхий дахинд:

Гиеллин Баррын хам шинж (ГБХ)
Сальвадор улсад өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-ээс 2 дугаар сарын 9-нд нийт 118 тохиолдол мэдээлэгдсэн байна. Тухайн улсад жилд дунджаар 169 хүн өвчилдөг байна.
Өвчлөгсдийн хүйсийн хувьд ялгаагүй бөгөөд 41%-ийг 30-49 насныхан эзэлж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Вакцинаас үүдэлтэй халдварт саа өвчин:
2 дугаар сарын 6-16-нд Бүгд Найрамдах Лаос улсад вакцинаас үүдэлтэй халдварт саа өвчний 3 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Тус улсын ЭМЯб болон Олон улсын байгууллагаас хамтарсан баг ажиллаж, шуурхай удирдлагын төв идэвхжсэн байна.


Эх сурвалж: ДЭМБ