Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.23/

Монгол улсын хэмжээнд:
Агаарын чанарын мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын Толгойт, Зурагт, Амгалан орчимд маш их хэмжээний бохирдолтой байна.

Хавсралт


Агаарын чанарын мэдээ

 

 

 

 

 

 

 Эх сурвалж: Агаарын чанарын алба


Мал, амьтны үхэл, хоргодлын мэдээ:
 Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Урт” гэдэг газарт 1 үхэр 2 дугаар сарын 18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устгасан ба лабораторийн шинжилгээгээр галзуу өвчнөөр өвчилсөн болох нь батлагдсан байна.
 Дорноговь аймагт зээр олноор үхсэн тухай албан бус мэдээллийн дагуу Дорноговь аймгийн мал эмнэлгийн байгууллагаас тодруулахад “зээр олноор үхсэн нь өлдөж мөн төмөр замын өргөст торонд орооцолдож үхсэн байж болзошгүй, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд халдварт өвчний үүсгэгч илрээгүй” гэж мэдээлсэн байна.


Эх сурвалж: ОБЕГ, ЗӨСҮТ

Хордлогын мэдээ:
2 дугаар сарын 19-оос 2 дугаар сарын 22-ны хооронд ХЯТТ-д нийт 11 хордлогын тохиолдол бүртгэгдсэнээс эмийн хордлогоор 5, химийн хордлогоор-3, угаарын хийн хордлогоор-3 хүн тус тус хордож, 1 хүн нас баржээ.


Эх сурвалж: НЭМХ


Дэлхий дахинд:
Зика вирүст халдвар:
БНХАУ-д Зика вирүст халдварын 3 дахь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.
38 настай, эрэгтэй, 2 дугаар сарын 2-14-нд Фижи, Самоа-д аялсан өгүүлэмжтэй, 2 дугаар сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байна.


Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу, H7N9:
БНХАУ-д шувууны томуугийн H7N9 вирүсээр үүсгэгдсэн халдварын 1 тохиолдол мэдээлэгджээ.
57 настай, эмэгтэй, Sichuan дүүрэгт амьдардаг. Өвчтөн суурь өвчтэй бөгөөд халуурах, ханиалгах, амьсгал авахад төвөгтэй болох шинж тэмдгүүд илэрсэн. 2 дугаар сарын 16-нд лабораторийн шинжилгээгээр эерэг дүнтэй тодорхойлогдсон.
Засгийн газраас эмнэлзүйн менежментийг сайжруулж, сорьц цуглуулалт, тархвар судлалын судалгаа хийх, тандалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авч байна.


Эх сурвалж: ДЭМБ

Денгийн чичрэг, Уругвай улсад:
Тус улсад Денгийн чичрэг өвчний лабораториор батлагдсан нэг тохиолдлыг мэдээлсэн байна. 31 настай, эмэгтэй, аялсан өгүүлэмжгүй, 2 дугаар сарын 5-нд халуурах, үе мөчөөр өвдөх шинж илэрч, 9-нд лабораторийн шинжилгээгээр эерэг дүнтэй тодорхойлогджээ.


Эх сурвалж: ДЭМБ

Хар салхи, Фижи улсад:
    Фижи аралд өнгөрсөн амралтын өдрүүдэд дэгдсэн "Уинстон" хүчтэй хар салхины улмаас дэд бүтэц “бүрэн сүйрсэн” ба хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй, 20 гаруй хүн амиа алджээ. Цаг уурчдын мэдээлснээр, хар салхины хурд төвөөсөө цагт 230 км-т хүрч, эргэлтийн хурд нь цагт 325 км байсан бол арлын эрэгт 12 метр өндөр давалгаа үүссэн байна.


Эх сурвалж: ДЭМБ

ШУТ, ШУН-ийн цахим хурлын шийдвэр, Мягмар гараг:

ХӨСҮТ-ийн ШУН-д:
    Цусархаг суулгалтын хам шинжийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, шалтгаан-хамаарлыг тогтоох
    Улаанбурхан өвчний хавьтлын судалгаа хийх, зөвлөмж хүргүүлэх
    Зика вирүст халдварын эмчилгээний удирдамж боловсруулан ЗӨСҮТ-д хүргүүлэх
ЗӨСҮТ-ийн ШУН-д:
    2016 оны 1 дүгээр сараас 6 дугаар сард хэрэгжүүлэх Зика вирүст халдварын стратеги төлөвлөгөөг орчуулах
    Шумуул дайжуулагч бодисын судалгаа гарган сурталчлах
НЭМХ-ийн ШУН-д:
    Амиа егүүтгэх шалтгаанаар хандаж буй хүмүүсийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийх
    2014-2015 онд хийгдсэн хөрс, усны шинжилгээний судалгааны дүнг танилцуулах