Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
2016 онд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг горилох хүсэлт

2016 онд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй мэргэжилтний материалыг дараах нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл хүлээн авна.

2016 онд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй мэргэжилтний материалыг шалгалт зохион байгуулах эрх бүхий нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 22-ны дотор хүлээн авна.

Мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулна. 2016 онд мэргэжлийн зэргийн шалгалтын материалыг хүлээн авч, зохион байгуулах мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбоодын хаяг, холбогдох утас:

Мэргэжлийн нийгэмлэг, холбоо

Мэргэжлийн чиглэл

 

Хаяг, холбогдох утасны дугаар 

      1. 

Чих хамар хоолойн эрдэм шинжилгээний нийгэмлэг

-Чих хамар хоолойн эмч

-Сонсгол судлалын лаборант

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасаг

Л.Бямбасүрэн 99547739

н.Нямсүрэн 95602062

      2.  

Бие бялдар сэргээн засах судлалын нийгэмлэг

-Сэргээн засах эмчилгээний эмч

-Сэргээн засах эмчилгээний   

 сувилагч

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасаг.

АШУҮИСургуулийн сургалтын өрөө Ш.Батчимэг 99098957 bachka_sh@yahoo.com

      3. 

Нүдний эмч нарын нийгэмлэг

-Нүдний эмч

Улсын нэгдүгээр эмнэлэг

Нүд судлалын тасаг

 П.Бүрэнжаргал 99190585

      4.

Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг

-Мэдээгүйжүүлэг,

-Сэхээн амьдруулах, эрчимт    

 эмчилгээний эмч

Таван богд плаза төвийн 110 тоот өрөөнд

Л.Өнөрзаяа 96685606 unurzayal@gmail.com

      5.

Мэдрэлийн эмч нарын нийгэмлэг

-Мэдрэлийн эмч

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Харвалтын төвийн дарга  П.Алтанцэцэг  99065249

      6.

Мэс заслын эмч нарын нийгэмлэг

-Мэс заслын эмч

Улсын нэгдүгээр төв эмнэлэг,  Бөөрний мэс заслын тасаг

 Н.Баасанжав 99114566

Д.Баян-Өндөр 99011635

      7.

Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг

-Сүрьеэгийн эмч

 

БГД-ийн 2-р хороо Траст мед ХХК-ны байр.

Б.Солонго 99191663,

Ц.Даваасүрэн 99254644

      8.

Арьс өнгөний эмч нарын нийгэмлэг

-Арьс гоо заслын  эмч

Арьсны өвчин судлалын төв.

А.Цогцэцэг 99114916

Г.Цогзол 99080434 gtsogzol@yahoo.com

      9.

Эх баригч бага эмч нарын нийгэмлэг

-Эх баригч

Хүрээ амаржих газар,  www.mmfa.mn mmfa_2006@yahoo.com

С.Даваасүрэн 99165858 ser_davaa888@yahoo.com

     10.   

Монголын Сувилагчдын  нийгэмлэг

-Сувилагч

Улсын хоёрдугаар эмнэлэг

1 давхарт 101 тоот өрөө  

Н.Төгс-Очир –нарийн бичиг 99881803

89254000

Ц.Мөнхдэлгэр- 99088148

     11.   

Радиологийн нийгэмлэг

-Дүрс оношилгооны эмч

-Дурангийн эмч

-Дүрс оношилгооны техникч

ХСҮТ-ийн 111 тоот

Б.Эрдэнэбулган  99001900 anagbour@gmail.com

     12.   

Уламжлалт анагаах ухааны эмч судлаачдын нийгэмлэг

-Уламжлалт анагаах ухааны эмч

-Зүү төөнө заслын эмч

-Бариа заслын сувилагч

Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн корпораци 342553, Д.Шинэтуяа 99072705 shuyaa5@yahoo.com

     13.   

Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо

 

-Халдвартын эмч

-Хүүхдийн халдвартын эмч

-Тархвар судлаач их, бага эмч

-Зоонозын халдварт өвчний эмч

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба Ч.Мөнхцэцэг 94988449

88135317

     14.   

1.  Шүдний мэргэжилтнүүдийн холбоо

 

2.  Эрүү нүүрний мэс заслын нийгэмлэг

 

3.  Нүүр амны сувилагчдын нийгэмлэг

-Нүүр амны эмчилгээний эмч

-Нүүр амны гажиг заслын эмч

-Нүүр амны согог заслын эмч

-Нүүр амны техникч

-Нүүр амны мэс заслын эмч

-Хүүхдийн нүүр амны эмчилгээний эмч

-Нүүр ам судлалын сувилагч

1. АШУҮИС-ийн НАСС-ийн сургуулийн төв байр. Б.Амарсайхан 95902226 bazaramarsaikhan@yahoo.com Хонгорзул 88000740,

 

2. Л.Хэнтий 99193524,

 

3. М.Энхтайван 99082008

 

     15.   

Эм зүйн байгууллагуудын нэгдсэн  “ЭМ” холбоо

-Эм зүйч

-Эм найруулагч

-Эмийн технологич

Монгол эм импекс концерн

Эм холбоо

Д.Мөнх-Эрдэнэ 88093943

     16.   

Монголын Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх нийгэмлэг

-ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эмч

ХӨСҮТөвийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны алба өрөө №14 В.Наранцэцэг 88114838 vnaraa@yahoo.com

Мэргэжлийн салбар зөвлөл

1. 

Анхан шатны тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл

-Өрхийн эмч

-Ерөнхий мэргэжлийн эмч

-Бага эмч

Өргөө амаржих газарын захиргааны байрны 2 –р давхарт МӨАУХолбоо байрладаг.

н.Амаржаргал 99748919, 70115560

      2. 

Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл

-Гэмтэл согог заслын эмч

ГССҮТ-ийн 101 тоот.

Р.Шагдарсүрэн 96660720

      3. 

Дотрын мэргэжлийн салбар зөвлөл

-       Дотрын эмч

Улсын гуравдугаар эмнэлэг

эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

С.Наранцэцэг 99124499

Д.Нарантуяа –нарийн бичгийн дарга  99112267

      4. 

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл

-Биостатистикч  эмч

-Бүртгэл мэдээллийн ажилтан

-Нийгмийн эрүүл мэндийн    

мэргэжилтэн

- Нийгмийн эрүүл мэндийн сувилагч

- Био-Анагаахын мэргэжилтэн

-Эрүүл ахуйч

 

Нийгмийн эрүүл мэндийн ерөнхий мэргэжилтэн

О.Чимэдсүрэн -99080667

АШУҮИС-ийн НЭМ-ийн сургууль

Д.Нарансүх 94004884 

 Энд дарж бүртгүүлнэ үү

      5. 

Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөл

-Сэтгэц судлалын эмч

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв  Н.Оюунчимэг 99166316

      6. 

Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөл

-Хавдар судлаач эмч

ХСҮТөвийн Мэс заслын тасаг

Р.Сандуйжав -99850582

М.Адилсайхан-99060709

      7. 

Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөл

-Хүүхдийн эмч

ЭХЭМҮТөв, Захиргааны байр, 1-р давхар сургалтын алба

Д.Байгалмаа 99122866

      8. 

Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөл

-Эмгэг судлаач эмч

- Шүүхийн шинжээч эмч

-Цитологийн лаборант

Эмгэг судлалын үндэсний төв Ш.Энхтуяа 99083695

Э.Баярмаа 99077847 bayarmahsum@yahoo.com

      9. 

Эрүүл мэндийн удирдлагын салбар зөвлөл

-Эрүүл мэндийн удирдлага

Хавдар судлалын үндэсний төв

Г.Баянжаргал 95111181

 

Жич: Лабораторийн эмч, лаборант, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн зэргийн шалгалтыг авах нийгэмлэг, холбоо, салбар зөвлөл тодорхой болоогүй байгаа тул жич зарлах болно. Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материалууд:

  • Хувийн өргөдөл
  • Байгууллагын даргаар баталгаажуулсан зэрэг горилогчийн маягт /загвараар/
  • Нийтлэг, тусгай шалгуурыг хангасаныг баталгаажуулах баримтууд /тусгай шалгуурыг нийгэмлэг, холбоодоос авна/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар
  • Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэх эх хувь
  • Иргэний үнэмлэх хуулбар
  • 3х4 зураг 2%
    Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А/472 дугаар хамтарсан тушаалын 4,6-р хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам, мэргэжлийн зэрэг горилогчийн маягтыг /энд дарж татаж авна уу/ авна уу. 

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба.