Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.05/

Монгол улсын хэмжээнд:
ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
    Өнгөрсөн 7 хоногийн нийт хамшинж, сэжигтэй тохиолдлын 78.3% нь Улаанбаатар хотоос мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2%-иар их байна.
     Цочмог цусархаг суулгалтын хамшинж сүүлийн 3 долоо хоног дараалан өсөөд байгаа бөгөөд олон жилийн дунджаас өндөр байна. Нийт цочмог цусархаг суулгалтын хамшинжийн 91% нь Улаанбаатар хотын дүүргүүдээс мэдээлэгдсэн байна.
    Цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж өмнөх долоо хоногоос өссөн байгаа бөгөөд 11 аймаг, 6-н дүүргээс мэдээлэгджээ.


Эх сурвалж: ХӨСҮТ

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:
1 дүгээр сарын 9-өөс 1 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл улсын хэмжээнд нийт 947 халууралт, тууралтат өвчний хам шинж бүртгэгдсэнээс 811 хүн улаанбурхан өвчин гэж оношилогдож, 120 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 23484 тохиолдол мэдээлэгдээд байна.
Хууль сахиулах их сургууль, Блю скай компанид шинээр багц байдлаар өвчлөл бүртгэгдэж, голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Орны ачаалал, Нийслэлд:
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 784 орон дээр  855 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, ачаалал 9.0%-иар  нэмэгджээ. Шинээр хэвтсэн өвчтний 306 буюу  49.6% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн  96.4% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 46 буюу 60.5%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Хүүхдийн орны ачаалал ХУНЭ-т  27.5%,  СБНЭ 15.2%, СХНЭ 12.7%-иар  тус тус хэтэрчээ.

Эх сурвалж: НЭМГ


Баасан гарагийн цахим хурлын шийдвэр:
ХӨСҮТ-ийн ШУН-д:
    Халдварт саа өвчний эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх, хариу арга хэмжээг төлөвлөх;
ЗӨСҮТ-ийн ШУН-д:
    Зика вирүст халдварын эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх;
    Зика вирүст халдварын талаар зорчигчдод зориулсан мэдээллийн хураангуй бэлтгэх, сурталчлах;
    Зика вирүст халдварын хариу арга хэмжээний талаар удирдамжууд боловсруулж, ДЭМБ-д хүргүүлэх.
НЭМХ-ийн ШУН-д:
    Хоолны хордлогот халдвар, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, Зика вирүст халдварын талаар сурталчлах.
Дэлхий дахинд:
Халдварт саа өвчин, Лаос улсад:
Өнгөрсөн оны 10 сараас хойш эхлэн тус улсад вакцинаас үүсэлтэй халдварт саа өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 9 тохиолдол бүртгэгдсэнээс 2 нь нас барсан байна. Тус улсад тандалтыг өргөжүүлж, хариу арга хэмжээг эрчимжүүлэн “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн хэмээн зарлажээ.


Эх сурвалж: ДЭМБ