Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.01.18/

МОНГОЛ УЛСАД:

Мал, амьтны галзуу өвчин:

 

Хөвсгөл аймгийн Их-Уул, Говь-Алтай аймгийн Шарга, Булган аймгийн Хангал сумдад 4 мал (үхэр, тэмээ) галзуу өвчнөөр өвчилсөн байна. Тухайн газруудад хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын малд вакцинжуулалт хийж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Газар хөдлөлт:

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг (сумаас зүүн зүгт 31 км-т) “Алгуй-Улаан цав” гэдэг газарт 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12:47 цагт 3.7 магнитутын газар хөдлөлт болсон.Сумын Засаг даргын тодруулахад ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй байна гэж мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

“Томуу, томуу төст өвчний улмаас цэцэрлэгийг 7 хоногийн хугацаанд хаасан тухай”  албан бус мэдээллийг Өвөрхангай аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга н.Золзаяатай холбогдож тодруулахад томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 66%-ийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа гэсэн шалтгаанаар аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. ЭМСС-ын тушаалаар томуу томуу төст өвчний тархалт нийт хүн амын дунд 15%-иас дээш хувийг эзэлбэл цэцэрлэг, сургууль түр хаах арга хэмжээ авахаар заасан байдаг.

ДЭЛХИЙ ДАХИНД:

 

Шувууны томуу (H7N9) вирүст халдвар, БНХАУ-д:

Тус улсын Засгийн газраас шувууны томуугийн H7N9 вирүст халдварын 10 батлагдсан тохиолдол, 3 нас баралтыг мэдээлсэн байна. Насны хувьд 29-77 настай, 5 нь эмэгтэй байна.Тус улсын Засгийн газраас томуугийн тандалтыг өргөжүүлж, хариу арга хэмжээ, дэгдэлтийн судалгаа хийгдэж байна.

ДЭМБ-аас мэдээлэл, сурталчилгаа хийж, тус улсад аялагчдад зориулсан мэдээллийн гол мессежийг өгсөн байна.

  Эх сурвалж: ДЭМБ

Газар хөдлөлт:

Япон улсын хойд хэсэгт өнөөдөр 04 цагийн үед Хоккайдо мужид 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн түгшүүр зарлажээ.

Газар хөдлөлтийн дараа эрэг хавьцаа амьдардаг оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Оршин суугчдын мэдээлснээр “Хүчтэй чичирхийлэл 40 орчим секунд үргэлжилсэн” гэв.

Эх сурвалж: www.medee.mn