
МОНГОЛ УЛСАД:
Архины хордлогын шинэчлэгдсэн мэдээ:
1 дүгээр сарын 9-15-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 484 хүн архины хордлогын улмаас хандсаны 23 (4.7%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 92 (16%)-иар буурсан үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: НЭМГ
Томуугийн А (H1N1) вирүст халдварын тухай:
Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн эх А хүрээний (H1N1) вирусын гаралтай уушгины хатгаа оноштойгоор нас барсан тухай мэдээлэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байгаатай холбоотой ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтан, тархвар судлагч эмч нартай өнөөдөр цахим хурал хийнэ.
ШУТ-өөс Өвөрхангай аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга н.Золзаяа, Архангай аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга н.Алтантуяа нартай холбогдож, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хариу арга хэмжээний талаар зөвлөгөө өглөө.
ДЭЛХИЙ ДАХИНД:
Шүлхий өвчин:
БНСУ-ын Yongji-myeon дүүрэгт гахайн аж ахуйд шүлхий өвчний “О” хэвшлээр үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгдэж, 670 гахай өртөмхий байснаас 30 гахай өвчилсөн байна. Тус улсаас гахайн аж ахуйд хорио цээрийн дэглэм тогтоож, голомтын хүрээний амьтанд вакцинжуулалт, халдваргүйтгэлийн арга хэмжээ хийгдэж байна.
Эх сурвалж: ДАЭМБ
БНСУ-д бүртгэгдсэн шүлхий өвчний байршил
