Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨЖ БУЙ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙГ СУРТАЛЧИЛАХ АЯН”

2010 онд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулинд шинэчилсэн найруулгаар  зарим нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, хангамжийн талаархтөрийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох, эмийн хаяглалт, тэмдэглэгээнд тавих шаардлага, эмийн хэрэглэх зааврын агуулга  мэдээлэл нь  монгол хэл дээр байна гэдгийг  зааснаар иргэд эмийн хэрэглэх зааврыг төрөлх хэл дээрээ авах боломж бүрдсэн. Иргэдэд эмээрүйлчлэхтэй холбоотой харилцааг сайжруулах зорилгоор  эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх гэсэн зүйлийг нэмж  эмчийн жор бичилтийг хэвшүүлэх, эмийг жороор олгох эмийн санчийн үүрэг хариуцлагын тогтолцоог зааж өгсөн. 

 

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 6дугаар зүйл, заалт нь манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой. Тухайлбал: Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангана.Төрийн зохицуулалтыгэрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ гэж заасан.

 

Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар  гүйцэтгэж байсан зарим нэг чиг үүргийгтус газарт нэгтгэн төвлөрүүлж, олон улсын жишигт /FDA- FOOD & DRUG ADMINISTRATION/ нийцүүлэн  Эрүүл мэндийн сайдын  2011 оны 278 дугаар тушаалын дагуу  “Эмийн зохицуулалтын хэлтэс”-ийг Бүртгэл, мэдээллийн, Баталгаажуулалтын, Чанарын хяналтын гэсэн 3 албатайгаар шинээр байгуулан, улсын хэмжээнд эмийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэгтэй  ажиллаж эхлээд байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газрын даргын “Хэлтэс төвийн үйл ажиллагааг сурталчилах тухай” 2012 оны 54 дүгээр тушаалын дагуу 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 4 дүгээр сарын 14-ны өдрийг хүртэл Эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль эрх зүйн баримт бичгийг сурталчилах аян явагдаж байна.

Иймд энэ “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг суртчилах аянд байгууллагын бусад хэлтэс, төв, эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагуудын эмч, эмч зүйчдийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

М.Уранчимэг                       

 Эмийн асуудал эрхэлсэн дэд дарга  

Эм зүйн ухааны доктор,

Төрийн удирдлагын менежер, арга зүйч