Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
МЭДЛЭГ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОГДОНО.

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАНД СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭДЛЭГ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
2015.11.16


Үндэслэл: Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А472 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын дунд мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорих тэмцээнийг жил бүр уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна.


Зорилго: Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хандлагыг төлөвшүүлэх, суралцах идэвхийг өрнүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааны харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Зохион байгуулагч: Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба.

Хамтран зохион байгуулагч: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжил, шинэчлэл холбооны дэргэдэх Резидент эмч нарын хороо.

Зохион байгуулах хугацаа: 2015 оны 12 сарын 18 өдөр

Тэмцээний зохион байгуулалт: Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын дунд зохион байгуулах мэдлэг, ур чадварын тэмцээн нь суралцагчдын мэдлэгийн түвшинг ахиулах, бататгах, ур чадварыг дээшлүүлэх, хандлагыг төлөвшүүлэх, шаардлагатай нөхцөлд зөв дүгнэлт өгч, оновчтой үйлдэл болгон сорих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, харилцан суралцах, туршлага судлахад чиглэгдэх болно. Сургалт эрхлэгч байгууллагын сургалтын хэлбэр, мэргэжлийн чиглэл, суралцагчдын тооноос хамааран сургалт эрхлэгч байгууллага дангаар болон хамтран 8-10 баг оролцоно. 1 баг үндсэн мэргэшлийн суралцагчдаас бүрдсэн 6 гишүүнтэй байх бөгөөд баг нь нэр, багийн ахлагчтай байна. Багийн гишүүдийг суралцаж буй мэргэжлийн чиглэл, дамжааг харгалзан тэгш оролцоог хангана. Сургалт эрхлэгч байгууллагууд дараах байдлаар баг бүрдүүлж оролцоно.

Сургалт эрхлэгч байгууллагын нэр

Багийн тоо

Хөгжөөн дэмжигчийн тоо

1

АШУҮИС

2

40

2

УНТЭ

1

20

3

УГТЭ

1

20

4

ЭХЭМҮТ

1

20

5

ГССҮТ, Ач АУИС, Ачтан эмнэлэг

1

20

6

ЭСҮТ, АӨСҮТ, Өргөө амаржих газар

1

20

7

УХТЭ, СЭМҮТ, ЭМЖЖ эмнэлэг

1

20

8

ХӨСҮТ, ХСҮТ

1

20

9

УАУТХ, Оргил рашаан сувилал

1

20

 

Тэмцээний үеэр бичлэг хийж, үйл ажиллагааг дүгнэн, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд мэдээлэх болно.

Тэмцээнд оролцогчдод зориулсан ур чадварын сургалтыг ЭМХА-наас мэргэжлийн салбар зөвлөл болон сургалт эрхлэгч байгууллагатай хамтран зохион байгуулна. Тэмцээний бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой техникийн зөвлөгөөнийг ЭМХА-наас явуулна.

Тэмцээний агуулга: Тэмцээний агуулга нь хүний их эмчийн эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, хандлагыг илтгэх түвшинд байна. Дараах 6 төрлийн тэмцээнийг зохион байгуулна.

Үүнд:

1. Багийн мэндчилгээ. Хугацаа 5 минут. Энэ тэмцээнд багийн бүх гишүүд оролцох бөгөөд тэмцээний зорилго, агуулгын хүрээнд шударгаар өрсөлдөхөө илэрхийлэх, оролцогч багуудыг уриалан, амжилт хүсэх, багийн оноосон нэрийн утга санаа бүхий мэндчилгээг урлаг, уран сайхны ямар ч хэлбэрээр илэрхийлж болно.

2. Гэрийн даалгавар:
2.1. Сургалт эрхлэгч байгууллагын сургалтын онцлог, сургалтын үйл ажиллагааны шинэлэг арга, технологи, суралцах орчин нөхцлийг харуулсан танилцуулга бүхий самбар гаргах.
2.2. Жүжигчилсэн тоглолт. Сэдэв: “Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг төлөвшүүлэх нь”. Багаараа оролцоно. Хугацаа 5 минут
3. Мэдлэг сорих тэмцээн. Багаараа асуултанд хариулна. Хугацаа 5 минут
4. Ур чадварын тэмцээн. Багаараа тохиолдолд ажиллах, гардан үйлдэл хийх. Хугацаа 10 минут
5. Багийн ахлагчийн тэмцээн. Авхаалж самбаа сорих. Хугацаа 3 минут
6. Хөгжөөн дэмжигчийн тэмцээн. Хууль, эрх зүй, эрүүл мэндийн үзүүлэлтээр асуултанд хариулна. Хугацаа 3 минут.

Шалгаруулалт: Тэмцээнийг 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид дүгнэх бөгөөд тэмцээн бүр гүйцэтгэлээс хамааран 1-5 оноогоор үнэлнэ. Онооны нийлбэр дүнгээр дараах байр эзлүүлж урамшуулна.
• 1-р байр 1, өргөмжлөл, шилжин явах цом, багаараа гадаад сургалтанд төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх,
• 2-р байр 1, өргөмжлөл, багаараа төрөлжсөн мэргэшлийн сургалтанд төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх
• 3-р байр 1, өргөмжлөл, багаараа дээшлүүлэх сургалтанд төрийн сангийн санхүүжилтээр суралцах эрх
Шалгарсан багийн сургалт эрхлэгч байгууллагад уламжлал болгон дараа жилийн тэмцээнийг ЭМХТ-тэй хамтран зохион байгуулах эрх олгоно.
Хүлээгдэж буй үр дүн:
1. Үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын мэдлэг, ур чадвар дээшилж, мэргэжлээрээ бахархах эерэг хандлага төлөвшинө. 2. Төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагууд сургалтын үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаа бэхжинэ.