Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлэх хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон удирдан явуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамдын холбогдох албаны хүмүүс болон “Сөүл төсөл”-ийн хүрээнд эмнэл зүйн сургалтыг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн удирдлагууд оролцлоо.

Хуралдаанаар таван үндсэн асуудлуудыг хэлэлцэн санал солилцож, харилцан зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

  1. Монголын эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамруулах;
  2. Монголын эмнэлгүүдэд Солонгосын зочин профессоруудын хөтөлбөр хэрэгжүүлэх;
  3. БНСУ-ын харьяат эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензын хүчинтэй хугацааг сунгах асуудлаар санал солилцох;
  4. Монголд үйл ажиллагаа эрхлэх Солонгосын хөрөнгө оруулалттай эмнэлгүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензын хүчинтэй хугацаатай холбоотой асуудлыг хэлэлцэх;
  5. БНСУ-д эмчлүүлэх Монгол Улсын иргэдэд хямдралтай үнийн багц тариф бий болгох чиглэлээр тохиролцоонд хүрэх зэрэг асуудлууд байлаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Дэд сайд ноён Сунь Гонь Иг нар Хурлын Протоколд гарын үсэг зурж, Монголын Улсын Шастины нэрэмжит төв эмнэлэг, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Солонгос Улсын Ионсей эрүүл мэндийн төв, Тэжон Сон эмнэлэг, Вонгуан их сургуулийн эмнэлэг, Хьюндай эмнэлэг хоорондын “Сөүл төсөл”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдлаа.

Зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаас эхлэн хэлэлцэж тохирсон төслүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ хийн, эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдах ба 2012 онд багтаан Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг БНСУ-д зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцов.