Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн үзүүлэлт -2014 номын танилцуулга

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл хэлбэрээр гаргадаг бөгөөд уг эмхэтгэлийг мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор танилцуулах уулзалтыг жил бүр зохион байгуулдаг.

2014 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын танилцуулгыг 2015 оны 6 сарын 08-ны өдөр Уулзалтанд ЭМЯ, Үндэсний статистикийн хороо,  нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд, Глобаль сан, ЭМСХХ-5, төрийн бус байгууллагын 20 гаруй  мэдээлэл хэрэглэгчид оролцлоо.

Энэхүү эмхэтгэл нь  Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн үзүүлэлт, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөлийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй НЭМ-ийн хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцон харуулдаг.

2014 оны эмхэтгэлд шинэчлэгдэн батлагдсан тайлангийн маягтын дагуу эрүүл мэндийн үзүүлэлтийг гарган, тооцоололтыг хийсэн, халдварт бус өвчний дүгнэлтэд хүн амын өвчлөлийг насны бүлэг дотор хүйсээр гаргасан ба нийт 46 хүснэгт, 54 зураг, 35 газарзүйн байршлын дүрслэлээр илэрхийлэн мэдээлэл хэрэглэгчдийн  хүртээл болгож байгаагаараа онцлог юм.

Эрүүл  мэндийн үзүүлэлт” номыг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэн бүх түвшний мэдээлэл хэрэглэгчид, төрийн байгууллагууд,  олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын  150 гаруй мэдээлэл хэрэглэгчдэд  үнэ төлбөргүйгээр түгээдэг.