Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМХТ-СТСМА-ны сул ажлын байр

Ажлын байрны нэр: Статистик  мэдээллийн нэгтгэл, боловсруулалт хариуцсан мэргэжилтэн -1 

 “В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дипломын дээд, бакалавр

Магистр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

Хүний их эмч, Эрүүл мэндийн эдийн засагч, Хүн ам зүйч,  Статистикч

Статистикч

Мэргэшил

Эрүүл мэндийн статистикч их эмч

Статистик мэдээлэл, судалгаа,   сургалтын арга зүйн ур чадвар эзэмшсэн.

Туршлага

Төрийн албанд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан.

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

Ёс зүй, харилцааны соёл эзэмшсэн,  

багаар ажилладаг, манлайлагч, үүрэг хариуцлага хүлээдэг, бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэдэг,

хамт олны мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлдэг, өөрийгөө хөгжүүлдэг, шинийг санаачлагч, асуудалд бүтээлч ханддаг, гадаад хэлний зохих мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн, интернет, дотоод сүлжээг бүрэн ашигладаг

 

Статистикийн мэдээлэл,  судалгааны боловсруулалтын  H-info, SPSS, CSPro,EPI- info, Stata, E-Views програмууд дээр ажиллах чадвартай

Илтгэх чадвартай байх

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах

 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2016 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн дотор  Эрүүл мэндийн хэгжлийн төвийн  203 тоотод бүртгэнэ.

Утас 7012 8805