Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
“ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ” сул ажлын байр

“ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ” сул ажлын байрны захиалга

Ажлын байрны захиалга өгч буй байгууллага

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

1

Эмгэг Судлалын Үндэсний Төв

Эмгэг судлаач эмч

  • Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Эмгэг судлаач эмчийн үндсэн мэргэшил эзэмшсэн
  • Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй
  • Эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Бие даан өөрийнгөө хөгжүүлэх чадвартай

2

Эмгэг Судлалын Үндэсний Төв

Нярав

  • Тухайн чиглэлээр мэргэшсэн байх
  • Англи, орос хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах чадвартай
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай
  • Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог байх

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөх
  2. Хувийн намтар (Curriculum Vitae)
  3. Иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулах
  4. Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулах
  5. Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын тодорхойлолт, чөлөөлөгдсөн тушаалын хуулбар
  6. Ажилд орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах эхлэх, дуусах хугацаа

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс

2016 оны  08 дугаар сарын 01 өдөр хүртэл

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг дугаар

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 210 дугаар өрөө

Холбоо барих утас

Хүний нөөцийн менежер 313820