Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Эрүүл мэндийн үзүүлэлт -2015” номын танилцуулга боллоо.

“Эрүүл мэндийн үзүүлэлт -2015”  номын танилцуулга боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл хэлбэрээр гаргадаг бөгөөд тус эмхэтгэлийг мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор танилцуулах уулзалтыг жил бүр зохион байгуулдаг юм.

2015 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын танилцуулгыг 2016 оны 6 сарын 08-ны өдөр  Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд ЭМЯ, ДЭМБ, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар,  нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг тусгай мэргэжлийн төвүүдийн удирдах ажилтнууд, Глобаль сан болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 40 гаруй  мэдээлэл хэрэглэгчид оролцож номтой танилцан, санал солилцлоо. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Энэ жил манай байгууллагын 20 жилийн ой болж байгаатай холбогдуулан бид энэхүү үзүүлэлтийн номын загвар дизайн, агуулга зэрэгт шинэчилсэн доривтой өөрчлөлтүүд хийн хэрэглэгчид мэдээлэл авахад илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгосон”-ыг онцлоод сайжруулах тал дээр жил бүр анхааран ажиллаж байгаагаа болон энэхүү мэдээлэл нь хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг мэдээлэл болж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Энэхүү эмхэтгэлд Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн үзүүлэлт, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөлийн болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжиж буй НЭМ-ийн хөтөлбөрүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцон харуулдаг.

2015 оны эмхэтгэл нь эрүүл мэндийн зарим үзүүлэлтүүдийг сүүлийн 10 жилийн байдлаар бодит тоон мэдээлэл болон үзүүлэлт хэлбэрээр оруулсан нь мэдээлэл хэрэглэгчдийг эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг олон жилийн хөдлөл зүйгээр харах боломжийг бүрдүүлсэн, эрүүл мэндийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг тооцон харуулсан, хүн амын өвчлөлийн бүлэгт хүн амын дунд бүртгэгдсэн өвчлөлөөс төрөлхийн гажгийг аймаг орон нутгаар, сумын түвшинд тооцон  харуулснаараа онцлог юм.

Эрүүл  мэндийн үзүүлэлт” номыг Англи, Монгол хэл дээр хэвлүүлэн бүх түвшний мэдээлэл хэрэглэгчид, төрийн байгууллагууд,  олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагуудын  150 гаруй мэдээлэл хэрэглэгчдэд  үнэ төлбөргүйгээр түгээдэг.