Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.05.27/

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

Энэ оны 5 дугаар сарын 19-нөөс 5 дугаар сарын 26-ны хүртлэх 7 хоногт улсын хэмжээнд 901 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 29%-иар буурчээ.

 

 

 

 

 

 

 

ХӨСҮТ-д 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 93 өвчтөн хандсаны 58(62%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба үүнээс 16(34%) нь хэвтэн эмчлэгдэж, 42 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Улаанбурхан өвчний улмаас 142өвчтөн эмчлэгдэж байгаагаас 1-8 сартай 10, 9 сараас 1 настай 1, 1-ээс дээш настай 1хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ХӨ-ний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт улсын хэмжээнд цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 8.5%-иар буурч, харин цэврүүт тууралтат өвчний хам шинж 9%-иар нэмэгдэн бүртгэгдсэн байна.

Цочмог цэврүүт тууралтат өвчний хам шинж 17 аймаг, нийслэлийн 7 дүүргээс мэдээлэгдээд байна.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: ХӨСҮТ

Гар, хөл, амны  өвчин:

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 5 сарын байдлаар гар хөл амны 2194 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үе, сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлтээс10.3-13.6%-иарнэмэгдээд байна. Өвчлөгсөдийн 84%-ийг  0-4 нас, үүнээс 1-2 настай хүүхэд 54%-ийг эзэлж,  68% нь гэрээр, 28.6% нь хүүхдийн байгууллагын өвчлөл эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

  2016 оны 5 дугаар сарын 27-ны байдлаар 3 тивийн 10 улсад Эбола вируст халдвараар28616хүн өвчилж, 11310 (40.1%) хүн нас баржээ. 3 дугаар сарын 17-оос 4 дүгээр сарын 6-ны хооронд Гвиней улсаас ЭВХ-ын 7 батлагдсан тохиолдол Либери улсаас 3 батлагдсан тохиолдол мэдээлэгдэж, хариу арга хэмжээ авагдаж байна. Одоогийн байдлаар 881 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 513 (58.1%) нас

Шуурхай хурлын шийдвэр:

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

-Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх талаар сурталчилгааг эрчимжүүлэх

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хийгдсэн хархны тандалт судалгааны дүнг танилцуулах

-Зика вирүст халдвараас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг хийх.

ХӨСҮТ-ийн ШУН-д:

-Гар, хөл, амны өвчний талаар мэдээлэл сурталчилгаа хийх

-Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын дараах түргэвчилсэн үнэлгээ хийх, дүнг танилцуулах

НЭМХ-ийн ШУН-д:

Гар, хөл, амны өвчний талаар мэдээлэл сурталчилгаа хийх.