Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УГТЭ-ИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ  ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ

Байгууллагын нэр

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

1.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, БГД-V ХОРОО

Дотоод шүүрэл, булчирхайн эмч-1

 

  • АУ-ны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дотрын эмч, дотоод шүүрэл булчирхайн эмчийн мэргэжил эзэмшсэн
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ 2, 3 дахь шатлалын эмнэлэгт ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай

2.

Таны туслах, зохицуулагч

  • Их дээд сургууль төгссөн бакалавр зэрэгтэй /Анагаах ухааны боловсрол олгох сургуулийг сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр төгссөн бол давуу тал болно/
  • Харилцагчийн үйлчилгээ, угтах хэсэгт ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Багаар хамтран ажиллах чадвартай, зохион байгуулах авьяастай
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын хэм хэмжээг судалсан байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны өндөр соёлтой, хүнтэй харилцах ур чадвар сайтай байх
  • Хэрэглээний программ бүрэн ашиглах чадвартай, интернэтийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

•           Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,

•           Төрийн албан хаагчийн анкет

•           Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

•           Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

•           Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;

•           “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

•           /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар

•           Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

  Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг

Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

 Материал хүлээн авч эхлэх дуусах хугацаа

2016.05.16-наас

2016.05.30-ыг хүртэл

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

Хүний нөөцийн менежер Б.Альгирмаа

Утас:  70187882