Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙР

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

Байгууллагын нэр, хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

1

 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

 

Эм зүйч

-       Эм зүйч мэргэжлээр анагаах ухааны их  сургууль төгссөн

-       Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй

-       Багаар ажиллах чадвартай байх

-       Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

-       Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан байх

-       Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх

-       Ачаалал даах чадвартай байх

Ажилд орохыг хүссэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
  2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн   нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  4. Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  6. Сурч байсан байгууллагын тодорхойлолт
  7. Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах эхлэх дуусах хугацаа

2016 оны 05 дугаар  сарын 25-наас

2016 оны 06 дугаар  сарын  15 хүртэл

 

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг дугаар

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө,

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүний нөөцийн алба

 

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

Хүний нөөцийн алба

Утас: 70150205

          70150308