Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.05.12/

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

ХӨСҮТ-д 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 104өвчтөн хандсаны 79  (75%)улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба үүнээс 31(39%) нь хэвтэн эмчлэгдэж, 68 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Улаанбурхан өвчний улмаас 214өвчтөн эмчлэгдэж байгаагаас 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна. Насны бүлгээр харахад

o   1-8 сартай 12

o   9 сараас 1 настай 1

o   1-ээс дээш настай 1 хүүхэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Томуу, томуу төст өвчин:

 Амбулаторид суурилсан тандалтаар 180,916 хүн үйлчлүүлсний 8,118 (4.5%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож, өвчний тархалт буурч байна.

Лабораторид суурилсан тандалтаар 46 сорьц хүлээн авч, ХӨСҮТ-д шинжлэхэд 3 (6%) сорьцод томуугийн В вирүсийн ген, иж томуу илрүүлэх шинжилгээнд 1 (14%) сорьцод респиратор-синцитиаль вирүсийн ген тус тус илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ:

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар ГССҮТ-д 1749 хүн хандсаны 60% нь эрэгтэйчүүд, 29% нь 0-15 насны хүүхэд, 15% нь согтуугаар өртсөн байна. Шалтгааныг харахад 36%-ийг уналт, 15%-ийг зам, тээврийн осол, 12% нь амьгүй механик зүйлд өртөх, 19%-ийг хүчирхийлэл эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Хачгаар дамжих халдварт өвчин:

   Он гарсаар18 аймгийн 59 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын сэжигтэй 209 тохиолдол бүртгэгдсэнээс  16 (7.6%) нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Эпидемиологийн 19 дахь долоо хоногт олон жилийн дундажтай харьцуулахад 2 дахин өсчээ.

Эх сурвалж: ЗӨСҮТ