Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.05.11/

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

ХӨСҮТ-д 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 206 өвчтөн хандсаны 140(68%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба үүнээс 26(18%) нь хэвтэн эмчлэгдэж, 68 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Улаанбурхан өвчний улмаас 216өвчтөн эмчлэгдэж байгаагаас 14 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна. Насны бүлгээр харахад

o   1-8 сартай 9

o   9 сараас 1 настай 3

o   1-ээс дээш настай 1 хүүхэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ХӨСҮТ-д хандагсадын байдал, өдрөөр 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хархны тухай мэдээ:

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дах Хилийн мэргэжлийн хяналтын албаны бараа хадгалах зориулалт бүхийагуулахад хархны мөр, ялгадас байгаа талаар тус албанаас мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу ЗӨСҮТ тодруулга хийж, МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хоолны хордлогот халдварын шинэчлэгдсэн мэдээ:

-БЗД-т байрладаг “Ньюсвиитфүүд” ХХК-д үйлдвэрлэгдсэн эклерийн хордлогын үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний бүтээгдэхүүнээс сорьц дээжлэн шинжлэхэд Sal.Enteridisүүсгэгч илэрчээ.

-Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогот халдварын үед хүүхдээс цуглуулсан шинжилгээнд Shigella (хүрээ тодорхойгүй) үүсгэгч илэрсэн ба мэргэжлийн хяналтын байгууллагад лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

-Өвчтнүүд бүгд эмчлэгдэн эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Шувууны томуу, H5N1 вирүст халдвар:

АНУ-ын Вашингтон хотод нэгэн шувууны аж ахуйд шувууны томуугийн H5N1 вирүст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 39000 шувуу өртөмхий байсныг устгаж, халдваргүйтгэл хийжээ.

Эх сурвалж: ДЭМБ

Хачгаар дамжих халдварт өвчин, ОХУ-д, албан бус мэдээ:

ОХУ-ын Роспотребнадзорын цахим хуудсанд ОХУ-ын 79 бүс нутагт 57 мянган хүн хачигт хазуулсанаас 9.2 мянга нь хүүхэд байсан бөгөөд бүгд эмнэлэгт ханджээ. Хачиг, шалзанд хазуулсан явдал Москва, Калуга болон Калининград, Пенза, Свердловск, Томск мужууд ба Тува БНУ-д хамгийн ихээр бүртгэгдсэн ажээ.

Эх сурвалж: www.zaluu.com