Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Эрүүл мэндийн салбарын бүртгэл мэдээллийн сангийн  чанарыг сайжруулах  чиглэлээр  Эрүүл мэнд,  спортын яам,  Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар хамтран  ажиллахаар өнөөдөр “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

     Энэхүү  “Санамж бичиг”-ийн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд цаасанд суурилсан бүртгэлээс цахим бүртгэлд шилжих, иргэн, өрх бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болох, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй  эрүүл мэндийн статистик тоон мэдээг өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбож олон улсын жишигт нийцсэн статистик тоон мэдээг гаргах  юм.

    Энэ хүрээнд талууд хамтран ажилласнаар иргэн бүрийн үнэн зөв мэдээлэлд суурилсан “Өрх, иргэний эрүүл мэндийн мэдээллийн сан”-тай болж, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгарч байсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж олон улсын чиг хандлагад нийцсэн бүртгэлийн тогтолцооны үндэс суурийг тавина.