Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“ ТОД КАННАМ ” ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙР

 “ ТОД КАННАМ ” ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

 

 Сул ажлын байр

 Ажлын байрны чиглэл

Ажлын байранд  тавигдах шаардлага

1

 

   Мэс заслын сувилагч

  • Стандарт аргачлалын дагуу сувилахуйн тусламж  үзүүлэх
  • Үйлчлүүлэгч болон асран хамгаалагчид түүний эрүүл мэндийн байдал эмчилгээ сувилгаа, үр дүн, эрсдэл хүндрэлийн талаар энгийн ойлгомжтой хэллэгээр тайлбарлаж , зөвөлгөө өгөх
  • Эм болон захиалагт материалын зарцуулалтанд хяналт тавин ажиллах
  • Үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлж , сувилгааны үйл ажиллагааны  5 шатлалаар төлөвлөгөө гаргаж , тэмдэглэл хөтлөх

-          Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.

-          Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-          Мэс заслын  чиглэлээр  нарийн мэргэшил эзэмшсэн  

-          Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

2

 

 

 

Эм зүйч

  • Стандартын дагуу эм эмийн бүтээгдэхүүнийг борлуулах
  • Эм эмнэлгийн хэрэгслийг олгохдоо нийлүүлэгчийн нэр , худалдан авагчийн нэр, нийлүүлсэн огноо, эмийн нэр, тун , тоо хэмжээ , цуврал, баталгаажилтын дугаар зэргийг агуулсан дагалдах баримтыг хамт олгож байгааг хянана.
  • Хадгалалтыг онцгой анхаарах
  • Шинэ эмийн талаар мэдээл хийх , зааврыг эмч төлөөлөгч нараар яаралтай орчуулах , Орчуулж хэрэглээнд гаргах асуудлалд анхаарч ажиллана.

 

-          Эм зүйчийн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн

-          Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

-          Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

 

 

 

 

 

 

 

 

 


Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага :
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Комьпютер болон гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй байвал сайн
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Тогтвор сууршилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх
- Боловсролын диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авч эхлэх хугацаа: 2016 оны 04 дугаар сарын 28-наас
Холбоо барих: “ТОДББ” ХХК-ны Хүний нөөцийн мэргэжилтэн О.Оюунзаяа Утас: 7000-6459, 99157023