Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Гэрээ батламжилж, гэрчилгээ гардуулав.

ЗГХА-ЭМГ-ын Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн хэлтэс үйл ажиллагаагаа сурталчлах ажлын хүрээнд ЭМГ, Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий  байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.

Энэхүү гэрээг  сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий 24 байгууллагатай 3 жилийн хугацаатай хийж  байгаа бөгөөд гэрээнд эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон давтан сургалтанд суралцагсадыг ээлтэй орчиноор хангах, сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу чанартай явуулах, суралцагсадад тавигдах шаардлагыг өндөржүүлж, хүлээх хариуцлагыг тодорхой болгож заасан байна.

Энэ гэрээг байгуулсанаар сургалт эрхлэж буй байгууллагын сургалтын чанар сайжирч мэргэшүүлэх болон давтан сургалтанд сурсан эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур  чадварт ахиц гарч, улмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанартай  үр дүнтэй болох  ач холбогдолтой юм.

Мөн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх  зөвшөөрлийг 24 байгууллагад сургалтын хугацаанаас хамаарч 2-4 жилийн хугацаатай гардуулах ёслол боллоо.

Сургалт эрхлэх  зөвшөөрөл нь мэргэшүүлэх / мэргэжил эзэмшүүлэх/, төрөлжсөн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх гэсэн төрөлтэй байдаг юм байна.

Энэ зөвшөөрлийг авсан сургалт эрхлэх байгууллагуудын сургалтын үйл ажиллагаанд ЗГХА-ЭМГ тогтмол хяналт тавьж, үнэлгээ шинжилгээнд хамруулж байх юм.

                                        ЗГХА-ЭМГ-ын Эмнэлгийн мэргэжилтний

                                                              хөгжлийн хэлтэс