Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Судалгааны чиглэлээр ажилладаг байгуулагуудын анхааралд

Зорилго

Эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, нотолгоонд суурилсан, оновчтой эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг хэмжихэд шаардлагатай мэдээллийн бааз бүрдүүлэх.

Чиглэл, сэдэв

  • Хүүхэд өсвөр үеийн эрсдэлт зан үйлүүд /Ерөнхий боловсролын 1-6-р анги/
  • Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн эрсдэлт зан үйлүүд

Хамрах хүрээ 

Төсөл бичих байгууллага нь эрсдэлт зан үйлийн талаарх мэдлэг, хандлага, дадлын талаарх тоон болон чанарын судалгааны төслийг улсын хэмжээнд бичиж ирүүлнэ.

Судалгаа, үнэлгээний чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд оролцоно.

Хугацаа

Төслийн материалыг 2012 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг хүртэл эрүүл мэндийг дэмжих сангийн ажлын алба буюу ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэст хүлээн авч 2012 оны 06-р сарын 20-ны дотор шалгаруулна. 

Төсөл бичих заавар

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 117 тоот тушаалын дагуу төслийг бичнэ.

Төсвийг боловсруулахдаа Эрүүл мэндийн сайдын 2012  оны 1-р сарын 5-ны 05  тоот тушаалын хавсралтад заасан жишиг өртгийг ашиглана.

Санхүүжилт

Шалгарсан төслийн санхүүжилтийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгоно.

Хаяг: Засгийн газрын хэрэгжүүлэгчагентлаг-Эрүүл мэндийн газар Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс.

С.Зоригийн гудамж 13 Утасны дугаар: 70110893

www.doh.gov.mn