Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
2016 ОНЫ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ

2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ

 Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2015 оны 3 сарын 22-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолыг үндэслэн 2016 онд төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалтыг эрүүл мэндийн байгууллагуудад үүсэх хүний нөөцийн хомсдол,   сургалт эрхлэгч байгууллагуудын ачааллаас шалтгаалан 2 удаа зохион байгуулагдахаар боллоо.

Дээрх шийдвэрийн дагуу сургалт 4 сарын 21-нээс эхлэн болсонтой холбогдуулан тус төвийн www.license.mohs.mn цахим хаягаар орж хүсэлт илгээх товч даран төрөлжсөн мэргэшлийн сургалт дээд, дунд, тусгай мэргэжлээ сонгон хүрсэлт илгээнэ. Сургалтын бүртгэл 2016 оны 04 дүгээр сарын 05-17-ны хооронд, шалгалтын хуваарийг 04 сарын 18-нд, элсэлтийн шалгалтыг  04 сарын 19-20-ны өдрүүдэд явагдана. Сургалтанд элсэгчид заасан хугацаанд хамрагдахыг анхааруулж байна.

Эрүүл мэндийн байгууллага болон хувь хүн сургалтанд хамрагдахдаа доорх шаардлагыг анхаарна уу.  Үүнд: 

  1. Эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн тухай хуулийн 28.1.5, 29.8 дахь заалтуудыг ханган ажиллах;
  2. Энэ удаагийн элсэлтээр  төрөлжсөн мэргэшлийн сургалтанд  суралцах сувилагч, тусгай мэргэжилтнийг төрийн сан, байгууллага, хувийн  зардлаар, харин эмч, эмнэлгийн дээд мэргэжилтнийг зөвхөн байгууллагын болон хувийн зардлаар элсэнэ;
  3. Сургалтанд Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 491/А472 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын  6 дахь заалтын  шаардлагыг  хангасан эмнэлгийн мэргэжилтнүүдийг  Эрүүл мэндийн сайдын 2014 оны 02 сарын 17-ны өдрийн “Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай” 49 дүгээр тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэлээр Эрүүл мэндийн сайдын 2014 оны 05 сарын 14-ний өдрийн “Шалгалтын журам батлах тухай” 157 дугаар тушаалын дагуу хамруулах;
  4. Төрийн  санхүүжилтээр суралцах сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ бүртгэлийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн нь цахим хаягаар бүртгүүлнэ;
  5. Бүртгэлтэй холбоотой мэдээлэл, сургалтын чиглэл, элсэгчдийн хяналтын тоо, элсэгчдийн бүрдүүлэх материал, төрийн санхүүжилтээр суралцагчтай хийх гэрээний загвар зэргийг тус төвийн цахим www.chd.mohs.mn хуудаснаас татаж авах;
ЖИЧ: Сүрьеэгийн эмчийг үндсэн мэргэшлээр 1 жилийн хугацаатай түргэвчилсэн сургалтаар ерөнхий мэргэжлийн эмчээс 2016 оны 10-р сарын 1-нээс бэлтгэхээр болсныг анхааруулж байна. 
Dondogmaa. Энэ удаа элсэлт авахгүй.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖЛИЙН АЛБА    

Хавсралт 1

2016 оны хичээлийн жилд төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр  эмнэлгийн мэргэжилтний

төгсөлтийн дараах сургалтад элсүүлэх мэргэжлийн чиглэл, сургалтын хугацаа,  элсэлтийн тоо 

Мэргэжлийн чиглэл

Сургалтын хугацаа

Элсэлтийн нийт тоо

 
 

Төрөлжсөн мэргэшил

 

 

Дотор судлалын чиглэл: 

 

 

  1.  

Зүрх судасны өвчин судлал

1 жил

8

 

  1.  

Хэрлэг/үе мөчний өвчин судлал

1 жил

1

 

  1.  

Амьсгалын замын өвчин судлал

1 жил

8

 

  1.  

Шээс ялгаруулах замын өвчин судлал

1 жил

9

 

  1.  

Хоол боловсруулах эрхтний өвчин судлал

1 жил

8

 

  1.  

Цусны өвчин судлал

1 жил

1

 

  1.  

Дотоод шүүрлийн булчирхайн өвчин судлал

1 жил

2

 

  1.  

Эмнэл зүйн хор судлал

6 сар

4

 

  1.  

Хөнгөвчлөх эмчилгээ судлал

6 сар

4

 

10.   

Настан судлал

6 сар

6

 

Хүүхэд судлалын чиглэл: 

 

 

11.   

Нярай судлал

6 сар

10

 

12.   

Хүүхдийн зүрх судасны өвчин судлал

6 сар

3

 

13.   

Хүүхдийн амьсгалын замын өвчин судлал

6 сар

2

 

14.   

Хүүхдийн шээс ялгаруулах замын өвчин судлал

6 сар

3

 

15.   

Хүүхдийн хоол боловсруулах замын өвчин судлал

6 сар

2

 

16.   

Хүүхдийн цусны өвчин судлал

6 сар

2

 

17.   

Хүүхдийн дотоод шүүрлийн булчирхайн өвчин судлал

6 сар

2

 

Эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэл:

 

 

18.   

Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн өвчин үргүйдэл судлал

6 сар

3

 

19.   

Перинаталь өвчин судлал

/хүүхдийн эмчээс бэлтгэж болно/

6 сар

2

 

20.   

Эмэгтэйчүүдийн хавдар судлал

8 сар

5

 

Мэс засал судлалын чиглэл: 

 

 

21.   

Цээжний хөндийн мэс засал судлал

6 сар

1

 

22.   

Хэвлийн хөндийн мэс засал судлал

6 сар

2

 

23.   

Бүдүүн гэдэсний мэс засал судлал

6 сар

2

 

24.   

Зүрх судасны мэс засал судлал

6 сар

2

 

25.   

Шээс ялгаруулах замын мэс засал судлал

6 сар

3

 

26.   

Хүүхдийн мэс засал судлал

6 сар

2

 

27.   

Толгой, хүзүүний мэс засал судлал

6 сар

2

 

Мэдээгүйжүүлэг судлалын чиглэл: 

 

 

28.   

Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлал /Хүүхдийн эмчээс/

6 сар

4

 

Сэхээн амьдруулах /эрчимт, эмчилгээ судлал: 

 

 

29.   

Хүүхдийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ судлал /хүүхдийн эмчээс бэлтгэж б/но

6 сар

6

 

Халдварт өвчин судлалын чиглэл: 

 

 

30.   

Зоонозын халдварт өвчин судлал

6 сар

5

 

31.   

БЗДХ, ХДХВ/ДОХ судлал

6 сар

4

 

32.   

Сүрьеэ судлал

6 сар

5

 

Хавдар судлалын чиглэл: 

 

 

33.   

Хавдрын туяа эмчилгээ судлал

6 сар

6

 

34.   

Хавдрын хими эмчилгээ судлал

6 сар

3

 

Сэтгэц судлалын чиглэл: 

 

 

35.   

Шүүхийн сэтгэцийн өвчин судлал

6 сар

15

 

Нүд судлалын чиглэл: 

 

 

36.   

Хүүхдийн нүдний өвчин судлал

6 сар

2

 

Чих, хамар, хоолойн өвчин судлал: 

 

 

37.   

Хүүхдийн чих, хамар, хоолойн өвчин судлал

6 сар

2

 

Уламжлалт анагаах ухааны судлалын чиглэл: 

 

 

38.   

Дорнын анагаах ухааны дотор өвчин судлал

6 сар

6

 

39.   

Дорнын анагаах ухааны уламжлалт засал судлал

6 сар

6

 

Мэдрэл судлалын чиглэл: 

 

 

40.   

Хүүхдийн мэдрэлийн өвчин судлал

6 сар

3

 

Гэмтэл-согог засал судлалын чиглэл: 

 

 

41.   

Түлэнхийн гэмтэл, хөлдөлт судлал

6 сар

3

 

42.   

Гавал тархи, нуруу нугасны гэмтэл судлал

6 сар

3

 

43.   

Хүүхдийн гэмтэл, согог судлал

6 сар

3

 

44.   

Мөчдийн гэмтэл

6 сар

3

 

45.   

Цээж хэвлийн гэмтэл судлал

6 сар

3

 

46.   

Бичил мэс засал судлал

6 сар

3

 

Анатомын эмгэг судлал: 

 

 

47.   

Эсийн эмгэг судлал

6 сар

4

 

Эмнэл зүйн, эмгэг судлалын чиглэл: 

 

 

48.   

Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл/ цус сэлбэлт судлал

6 сар

15

 

49.   

Эмнэлзүйн бичил амь судлал

6 сар

4

 

50.   

Эмнэлзүйн эм судлал

6 сар

4

 

Дүрс оношилгоо судлалын чиглэл: 

 

 

51.   

Цөмийн онош зүй судлал

6 сар

2

 

52.   

Соронзон давтамжит томографи судлал

6 сар

2

 

53.   

Дурангийн онош зүй

6 сар

2

 

Нийгмийн эрүүл мэндийн чиглэл: 

 

 

54.   

Биостатистик, тархвар зүй

6 сар

15

 

55.   

Орчны эрүүл мэнд судлал

6 сар

10

 

56.   

Хор судлал

6 сар

10

 

Хавсралт 2

Сувилагч, тусгай мэргэжилтнийг дараах мэргэжлийн чиглэлээр элсэлт авна

Мэргэжлийн чиглэл

Хугацаа

  1.  

Нярайн сувилахуй судлал 

3 сар 

  1.  

Хүүхдийн сувилахуй судлал 

3 сар

  1.  

Эх барихын сувилахуй судлал 

3 сар

  1.  

Мэдээгүйжүүлгийн  сувилахуй судлал

3 сар

  1.  

Мэс заслын сувилахуй судлал

3 сар

  1.  

Яаралтай тусламжийн сувилахуй судлал

3 сар

  1.  

Эрчимт эмчилгээний сувилахуй судлал

3 сар

  1.  

Мэдрэлийн сувилахуй судлал

3 сар

  1.  

Нүдний сувилахуй судлал

3 сар

10.   

Чих, хамар, хоолойн сувилахуй судлал

3 сар

11.   

Нийгмийн эрүүл мэндийн  сувилахуй судлал

3 сар

12.   

Настны сувилахуй судлал

4 сар 

13.   

Гэмтэл согог заслын сувилахуй судлал

3 сар

14.   

Халдвартын сувилахуй судлал

3 сар

15.   

Дархлаажуулалтын сувилахуй судлал

3 сар

16.   

Эмнэлгийн ариутгал судлал

3 сар

17.   

Хавдрын сувилахуй судлал

3 сар

18.   

Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй судлал

3 сар

19.   

Цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл/ цус сэлбэлт судлалын технологич

4 сар

20.   

Сэтгэцийн эмгэгийн сувилахуй судлал

4 сар

21.   

Сэргээн засах эмчилгээний сувилахуй судлал

3 сар

22.   

Бариа заслын сувилахуй судлал

3 сар

23.   

Нүүр ам судлалын сувилахуй судлал

3 сар

24.   

Бүртгэл мэдээллийн ажилтан

3 сар

25.   

Вирусологийн лаборант

3 сар

26.   

Сонсгол судлалын лаборант

3 сар

27.   

Дүрс оношлогооны техникч

3 сар

28.   

Соронзон давтамжит томографийн техникч

3 сар

29.   

Серилогийн лаборант

3 сар

30.   

Бактериологийн лаборант

3 сар

31.   

Иммунологийн лаборант

3 сар

32.   

Комьютер томографийн техникч

3 сар

33.   

Цитологийн лаборант

3 сар

34.   

Клиник биохимийн лаборант

3 сар

35.   

Арьс гоо заслын сувилахуй судлал

3 сар

36.   

Ангио-оношлогоо эмчилгээний техникч

3 сар

37.   

Өрхийн сувилахуй судлал

3 сар

38.   

Туяа эмчилгээний техникч

3 сар

39.   

Акустик техникч

3 сар

40.   

Ахуй засалч

3 сар

41.   

Оптометрч, харааны шилний мэргэжилтэн

3 сар

Хавсралт 3 

ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ 

Бүртгэл:                    2016  оны  04 сарын  05-15-ны өдрүүдэд  

Элсэлтийн шалгалт:          2016 оны 04 сарын 16-18-ны өдрүүдэд  

Бүрдүүлэх материал:

  1. Суралцахыг хүссэн хувь хүний өргөдөл
  2. Иргэний үнэмлэх /эх хувиар, хуулбар/
  3. Захиалагч эрүүл мэндийн байгууллагын хүсэлт
  4. Анагаах ухааны бакалаврын дипломын хуулбар
  5. ҮНДСЭН мэргэшлийн үнэмлэхний хуулбар
  6. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрлийн хуулбар
  7. Тухайн мэргэшлээрээ 2-оос доошгүй жил ажилласан тухай байгууллагын даргын тодорхойлолт
  8. Бүртгэлийн хураамж төлсөн баримт
    1. Хүлээн авах банк – Төрийн сан
    2. Хүлээн авах байгууллага – Эрүүл мэндийн хөгжлийн төв
    3. Зориулалт – Бүртгэлийн хураамж – 10,000 төгрөг
    4. Дансны дугаар – 900020020

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖЛИЙН АЛБА

Лавлах утас-  70110893                  

     Хавсралт 4 

СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ

Бүртгэл:                               2016  оны  04 сарын  05-15-ны өдрүүдэд  

Элсэлтийн шалгалт:          2016 оны 04 сарын 16-18-ны өдрүүдэд

Тавигдах шаардлага:

  1. Мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан  байх

Бүрдүүлэх материал:

  1. Суралцахыг хүссэн хувь хүний өргөдөл
  2. Иргэний үнэмлэх /эх хувиар, хуулбар/
  3. Тухайн мэргэшлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан тухай байгууллагын даргын тодорхойлолт
  4. Дипломын хуулбар
  5. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрлийн хуулбар
  6. Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /нотариатаар баталгаажсан-нүүр хэсэг, татвар төлсөн байдал, ажилд авсан тушаалын бичилттэй хэсэг/
  7. Бүртгэлийн хураамж төлсөн баримт
  8. Төрийн санхүүжилтээр суралцах бол “Төрийн санхүүжилтээр суралцагчтай хийх гэрээ” 3% /өгсөн загварын дагуу/
    1. Хүлээн авах банк – Төрийн сан
    2. Хүлээн авах байгууллага – Эрүүл мэндийн хөгжлийн төв
    3. Зориулалт – Бүртгэлийн хураамж – 10,000 төгрөг
    4. Дансны дугаар – 900020020

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ХӨГЖЛИЙН АЛБА

Лавлах утас-93131767