Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагын сул ажлын байрны захиалга

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

БАЙГУУЛЛАГЫН  СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА 

Байгууллагын нэр, хаяг

Ажлын байрны нэр

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг

Халдвартын эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд  сургуулийг бакалавр болон түүнээс  дээш зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Халдвартын чиглэлээр мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Мэргэжлийн  үйл  ажиллагаа явуулах  эмчлэх  эрхийн зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

 

2

Алтанширээ, Мандах, Хатанбулаг, Иххэт  сумын эрүүл мэндийн төв

Эмчлэгч эмч, багийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

3

Хөвсгөл сумын эрүүл мэндийн төвд

Эх баригч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг эх баригч  бага эмчийн  мэргэжлээр төгссөн.
  • Эмчлэх  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

4

Айраг, Дэлгэрэх, Улаанбадрах, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд

Лаборант

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг лаборант мэргэжлээр төгссөн
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
  • Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах

5

Дорноговь аймгийн Халзан-Уул рашаан сувилалд

Бариа засалч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд  сургуулийг төгссөн
  • Бариа заслын чиглэлээр мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

6

Дорноговь аймгийн Халзан-Уул рашаан сувилал,  Айраг, Өргөн, Алтанширээ, Улаанбадрах, Хөвсгөл сумын эрүүл мэндийн төвд

Сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  •  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих

Ажилд орохыг хүсэгчидийн бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн анкет  /маягт №1/
  • Боловсролын диплом болон мэргэжлийн үнэмлэхний  баталгаажуулсан  хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Өргөдөл
  • 3-н үеийн намтар

Материал хүлээн авах газар:

Материал хүлээн авах  хугацаа: 2016.04.01-нээс

Холбоо  барих:

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар  хүний нөөцийн мэргэжилтэн  Д.Дэмбэрэлсайхан:  96339910