Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
СЭМҮТ-н сул ажлын байрны зар

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА 

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр

 

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

1.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Сувилагч

  • · Бакалаврын боловсролтой
  • · Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу сувилах эрхийн зөвшөөрөлтэй байх  
  • · Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
  • · Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
  • · Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
  • · Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • · Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • · Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
  • · Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
  • · Хариуцлага хүлээх чадвартай
  • · Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /эх хувиараа/
  • Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Гурван үеийн түүх
  • Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

 

2.

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Тоног төхөөрөмжийн инженер 

  • · Бакалавр ба түүнээс дээш боловсролтой байх
  • · Мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай байх
  • · Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх бүрэн чадвартай байх
  • · Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
  • · Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
  • · Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
  • · Орос, англи, солонгос хэлний зохих мэдлэгтэй байх
  • · Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
  • · Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
  • · Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
  • · Хариуцлага хүлээх чадвартай
  • · Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
  • Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Гурван үеийн түүх
  • Өмнө нь ажиллаж байсан  байгууллагын даргын тушаалын хуулбар
  • Ажиллаж байгаа бол байгууллагын ажил байдлын тодорхойлолт

 

Материал хүлээн авч эхлэх дуусах хугацаа:               

2016.04.01-2016.04.18 

Материал хүлээн авах газар, өрөө, байрны хаяг дугаар: 

СЭМҮТ-ийн А корпусын 2 давхарт 213 тоот өрөө  / Хүний нөөцийн мэргэжилтнүүд/          

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас:    

 Хүний нөөцийн мэргэжилтэн   Ш.Сугармаа  99843212

                                                    М.Даваадулам 99269916, 70150526