Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР, ТЭШИГ СУМЫН ЭМТ-ийн СУЛ АЖЛЫН БАЙР

БУЛГАН  АЙМГИЙН  ХУТАГ-ӨНДӨР, ТЭШИГ  СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН  СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

Байгууллагын

нэр  хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

 

1.

Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэг

Мэс заслын эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Мэс  заслын чиглэлээр  мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх  эрхийн зөвшөөрөлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх

2.

Хутаг-Өндөр сумын сум дундын эмнэлэг

Хүүхдийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Хүүхдийн чиглэлээр  мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх  эрхийн зөвшөөрөлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх

3.

Тэшиг сумын эрүүл мэндийн төв

Хүний их эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Эмчлэх  эрхийн зөвшөөрөлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт 

 Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

  • Мэргэжлийн дипломны  хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Мэргэшүүлэх  сургалтын  диплом  /үнэмлэх/-ний хуулбар 
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

 Материал хүлээн авч эхлэх хугацаа, дуусах хугацаа

 2016.04.01-нээс  2016.05.01  хүртэл

 Материал хүлээн авах газар, хаяг

 Булган  аймгийн  Эрүүл мэндийн газрын   202  тоот өрөө

 Холбоо  барих:

 Булган  аймгийн Эрүүл мэндийн газрын   хүний нөөцийн мэргэжилтэн   С. Солонго.     Утас: 88112744