Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.03.31/

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин:

- Улсын хэмжээнд тархвар судлалын 12 дахь 7 хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт  193,086 хүн хамрагдсаны 13,339 (6.9%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон ба 10,000 хүн амд 45.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс буурчээ.

- ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид 93 сорьц шинжлэхэд 16 (17.2%) сорьцод томуугийн В вирүс,  13 (13.9%) сорьцод иж томуу илрүүлэх шинжилгээ хийхэд 1 (7%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 1 (7%) сорьцод метапневмовирүсийн ген тус тус илэрсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Улаанбурхан өвчин:

- 2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13219  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 2837 (21.4%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

- 3 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 427 өвчтөн хандсаны 401 (94%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 90 (22.4%) нь хэвтэж, 189 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

- Улаанбурхан өвчний улмаас 474 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 25 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.  

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ:

3 дугаар сарын 13-22-нд 1619 хүн хандсаны 65%-ийг эрэгтэйчүүд, 23%-ийг 0-15 насныхан эзэлж, 7.7% нь хэвтэн эмчлэгдэж байна. Шалтгааныг харахад уналт 28.7%, хүчирхийлэл 26.4%, зам тээврийн осол 12%-ийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Шар чичрэг өвчин, БНХАУ-д:

3 дугаар сарын 13-нд тус улсад шар чичрэг өвчний анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэмэгдэн 5 лабораториор батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна. Өвчнүүд бүгд Ангол улсад аялсан гэх тархвар судлалын өгүүлэмжтэй байна.

Тус улсын Засгийн газраас тандалтыг эрчимжүүлж, дамжуулагчийн хяналтыг сайжруулан, эрсдлийн үеийн харилцаа холбоог эрчимжүүлж байна. ДЭМБ-аас шар чичрэг өвчний нутагшмал голомттой бүсэд аялах гэж байгаа хүмүүс шар чичрэг өвчний эсрэг вакцин тариулахыг зөвлөж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу, H5N8:

Өмнөд Солонгос улсын Majang-myeon, Icheon-si, GYEONGGI-DO дүүрэгт шувууны аж ахуйд 10907 шувуу өртөмхий байснаас 20 нугас өвчилж үхсэн байна. Тус аж ахуйд халдваргүйтгэл хийж, хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Эх сурвалж: ДЭМБ

Томуу, томуу төст өвчин, 10000 хүн амд,

тархвар судлалын 12 дах 7 хоногийн байдлаар