Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН СУЛ АЖЛЫН БАЙР

ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН  СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

 

 

Ажлын байрны захиалга

 өгч буй байгууллагын нэр

 

 

 

Cул ажлын байр

 

Ажлын байранд

тавигдах шаардлага

1

Батсүмбэр, Бүрэн, Баян, Баян-Өнжүүл, Жаргалант,  Заамар, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв

 

 

Их эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Ерөнхий мэргэжлийн эмч
  • Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

2

Эрдэнэсант  сумын эрүүл мэндийн төв

 

 

Шүдний эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Нүүр ам судлалын эмч
  • Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

3

Алтанбулаг, Архуст, Баяндэлгэр, Баянчандмань, Баянцагаан, Баян-2, Баян-Өнжүүл-2, Мөнгөнморьт, Эрдэнэ-2, Өндөрширээт сумын эрүүл мэндийн төв

 

 

Сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

4

Батсүмбэр-2, Баяндэлгэр-2, Борнуур, Бүрэн-3, Баянцагаан, Баян-2, Мөнгөнморьт-2, Цээл, Эрдэнэ-2,  Дэлгэрхаан  сумын эрүүл мэндийн төв

 

 

 

 

Бага эмч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг бага эмчийн  мэргэжлээр  төгссөн.
  • Эмчлэх  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Эх баригч, бага эмчийн  мэргэжил эзэмшсэн  бол давуу  тал болно

 

5

Батсүмбэр  сумын эрүүл мэндийн төв

 

 

Статистикч  

бага эмч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг бага эмч, сувилагч мэргэжлээр  төгссөн
  • Статистикч бага эмчийн мэргэшил эзэмшсэн

 

6

Борнуур, Баян, Баян-Өнжүүл, Дэлгэрхаан  сумын эрүүл мэндийн төв

 

 

Лаборант

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг лаборант мэргэжлээр төгссөн
  • Тухайн мэргэжлээр ажилласан

туршлагатай бол давуу тал болно

 

7

Баянхангай, Баян, Баянжаргалан, Эрдэнэ, Өндөрширээт, Заамар сумын эрүүл мэндийн төв

 

 

Эм  найруулагч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг  эм найруулагч  мэргэжлээр  төгссөн
  • Эм найруулах  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

 

8

Дэлгэрхаан, Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төв

 

 

Эх баригч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг эх баригч  бага эмчийн  мэргэжлээр төгссөн.
  • Эмчлэх  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

 

9

Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Мөнгөнморьт, Сүмбэр,Цээл сумын эрүүл мэндийн төв,  Баруун-Зуунмод ӨЭМТ

 

 

Нийгмийн эрүүл мэндийн ажилтан

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг бага эмч, сувилагч мэргэжлээр  төгссөн
  • Нийгмийн  эрүүл мэндийн ажилтаны мэргэшил эзэмшсэн

 

10

Аймгийн Нэгдсэн Эмнэлэг

 

 

 

Дотрын эмч

 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд  сургуулийг бакалавр болон түүнээс  дээш зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Дотрын  эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

 

 

Нярайн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд  сургуулийг бакалавр болон түүнээс  дээш зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч мэргэжилтэй
  • Нярайн эмчийн мэргэшлийн сургалтанд хамрагдсан
  • Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

 

Уламжлалт бариа заслын сувилагч

 

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Уламжлалт бариа заслын сувилахуйн  мэргэшилтэй
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

 

 

Мэдээгүйжүүлэгч сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Мэдээгүйжүүлгийн сувилахуйн мэргэшилтэй
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

 

Ерөнхий мэргэжлийн сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

Ажлын байранд тавигдах  ерөнхий шаардлага:

• Ачаалал даах чадвартай

• Багаар ажиллах чадвартай

• Харилцаа, хувийн соёлтой

• Ёс зүйг эрхэмлэн ажилладаг

• Тогтвор суурьшилтай ажиллах

 

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

• Мэргэжлийн дипломны хуулбар

• Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

 

Материал хүлээн авах газар:

Төв  аймгийн Эрүүл мэндийн газрын   03  тоот өрөө

Холбоо  барих:

Төв  аймгийн Эрүүл мэндийн газрын  хүний нөөцийн мэргэжилтэн  Х.Болормаа 

Утас: 70272225

          99239896

 Дээрх мэдээлэлтэй холбоотой лавлах зүйл байвал ЭМГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Х.Болормаатай  70272225,99239896 утсаар холбогдоно уу.