Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуульд сурах

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуультай эмч мэргэжилтэнг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах гэрээ байгуулан ажиллаж байна. Сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сургалтанд хамрагдахын тулд доорх материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд орно.

 

Тавигдах шаардлага

  • Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сүүлийн хоёр жилд төрийн сангаар гадаад сургалтад хамрагдаагүй байх
  • Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу)
  2. Ажиллаж байгаа байгууллагаас сургалтанд явуулахыг дэмжсэн тодорхойлолт
  3. Зорилгоо тодорхойлсон эссе (өөрийн мэргэжлийн дагуу суралцах чиглэл, зорилгоо тодорхойлсон байх)
  4. Удирдах албан тушаалтны таныг тодорхойлсон захидал (таныг сайн тодорхойлж чадах 2 хүний тодорхойлолт)
  5. Гадаад хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо(Орос хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх)
  6. Дипломын хуулбар (монгол хэл дээрх,нотариатаар батлуулсан байх)
  7. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн  хуулбар (нотариатаар батлуулсан байх)

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 3 сарын 15-наас 4 сарын 1

Хүлээн авах хаяг: Улаанбаатар-210648,ш/х-187, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны гудамж, Эрүүл мэндийн хөгжлийн төв ........................ гэж хаяглан биеэр болон шуудангаар хүргүүлж болно.

Харилцах утас: 93131767