Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.03.01/

Монгол улсын хэмжээнд:
Менингококкт халдварын тохиолдлууд:
 2 нас 5 сартай, Баянзүрх дүүргийн 19 хороонд амьдардаг, гэртээ байдаг, ам бүл 6, 2016 оны 2 дугаар сарын 26-нд мэдээлэгдсэн, шинж тэмдэг илэрснээс хойш 9 цагийн дараа эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Эмчид хандсанаас хойш 31 цагийн дараа онош батлагдсан. Нян судлалын шинжилгээгээр нугасны усанд нян илрээгүй.
  6 нас 3 сартай, 71 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагч, ам бүл 7, 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр мэдээлэгдсэн, шинж тэмдэг илэрснээс 14 цагийн дараа эмчид хандсан, эмчид хандсанаас 5 цагийн дараа онош батлагдсан. Нян судлалын шинжилгээ хийгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ


Томуу, томуу төст өвчин: Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 94145 хүн хамрагдсаны 7939 тохиолдол (8.4%) нь томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.2%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 1.1%-иар  нэмэгджээ.
 Нийт өвчлөгсдийн  86.8%-ийг 0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2165 дуудлага ирүүлсний 1133 тохиолдол буюу 52.3% нь томуу, томуу төст   гэж оношилогдсон  байна.
Багануур дүүрэгт 11.7%, Налайх дүүрэгт 10.1%, Сонгинохайрхан дүүрэгт 10.0%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Эх сурвалж: НЭМГ


Газар хөдлөлт:
    Өмнөговь аймгийн Хүрмэн сумын төвөөс урд зүгт 25 км-т “Замтын-Ар” гэдэг газарт 02 дугаар сарын 29-ний өдрийн 21:47 цагт 3.63 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
    Тухайн газар нутагт чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ


Хордлогын мэдээ:
2 дугаар сарын 26-аас 29-нд  ХЯТТ-д нийт 6 хүн хандсанаас  эмийн хордлогоор 5, угаарын хийн хордлогоор 1 хүн хандаж, тусламж үйлчилгээ авчээ.

Эх сурвалж: НЭМХ


Цахим хурлын шийдвэр:

ХӨСҮТ-ийн ШУН-д:
    Менингит өвчний талаар аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх
    Эмч нарт зориулсан цахим сургалт хийх
    Хүн амд чиглэсэн сэрэмжлүүлэг, мэдээлэл, сурталчилгаа хийх
    Менингитийн эсрэг вакцины нөөцийн судалгаа гаргаж, ирүүлэх
    Зика вирүст халдварын эмчилгээний удирдамж боловсруулан ЗӨСҮТ-д хүргүүлэх


ЗӨСҮТ-ийн ШУН-д:


    Аялагчдад зориулсан мэдээлэл сурталчилгааны материал боловсруулан ирүүлэх
    Зика вирүст халдварын тандалт, оношилгоо, эмчилгээний заавар боловсруулах


НЭМХ-ийн ШУН-д:

    Менингит өвчнөөс сэргийлэх сурталчилгаа хийх.


Дэлхий дахинд:
Зика вирүст халдвар:
Карибын тэнгисийн Vincent Grenadines улсад анхны нутагшмал тохиолдлыг мэдээлсэн байна. 34 настай, эмэгтэй, 2 сарын 16-нд халуурах, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн, аялсан өгүүлэмжгүй.