Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭМГ-ЫН СУЛ АЖЛЫН БАЙР

 

 

 

 

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр

 

 

 

Ажлын байрны нэр

 

 

 

Ажлын байранд тавигдах шаардлага

 

1

 

Тэшиг сум Эрүүл мэндийн төв

 

 

Хүний их эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Эмчлэх  эрхийн зөвшөөрөлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх
  • Тухайн мэргэжлээр ажилласан  бол давуу тал болно

 

2

 

Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв

 

УАУ-ы их эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • УАУ-ын  эмч
  • Эмчлэх  эрхийн зөвшөөрөлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх
  • Тухайн мэргэжлээр ажилласан  бол давуу тал болно

 

3

 

Бүрэгхангай сумын  Эрүүл мэндийн төв

 

Эх баригч бага эмч

  • Анагаах ухааны их, дээд сургуулийг эх баригч  бага эмчийн  мэргэжлээр төгссөн.
  • Эмчлэх  үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,
  • Эх баригч бага эмчээр 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх

 

4

 

Баяннуур сумын  Эрүүл мэндийн төв

 

 

Хүний их эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Эмчлэх  эрхийн зөвшөөрөлтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх
  • Тухайн мэргэжлээр ажилласан  бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

• Мэргэжлийн дипломны хуулбар

• Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

• Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Материал хүлээн авч эхлэх хугацаа, дуусах хугацаа

2016.03.01-нээс 

2016. 04.01 хүртэл

Материал хүлээн авах газар:

Булган  аймгийн  Эрүүл мэндийн газрын   202  тоот өрөө

Холбоо  барих:

Булган  аймгийн Эрүүл мэндийн газрын  хүний нөөцийн мэргэжилтэн  С. Солонго.

Утас: 88112744