Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.29/

Монгол улсын хэмжээнд:
Мал, амьтны галзуу өвчин:
 Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн нутагт 2 үхэр галзуу,  Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт нэг ямаа галзуу өвчнөөр өвчилсөн болох нь  тус тус батлагджээ.
Тус газруудад 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын хүрээний мал амьтныг дархлаажуулж байна. Өртсөн хүний мэдээлэл байхгүй.


Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий дахинд:
Нярайн тархи жижигрэх өвчин, Бразил улсад:
Мэдээлэгдсэнээс хойш 2016 оны тархвар судлалын 2 дах 7 хоног хүртэл нийт 3893 нярайн тархи жижигрэх өвчний тохиолдол, 49 нас баралтыг мэдээлж, 3381 тохиолдлыг судалж байна.
Өвчний тохиолдол нийт 21 мужийн 755 засаг захиргааны нэгжид бүртгэгдээд байгаа ба 512 тохиолдлын судалгааг бүрэн судалж дууссан байна.
Газарзүйн байршлын хувьд өвчний 90% (3,402) нь хойд бүс нутгаар, 6% нь зүүн-хойд, 4% нь төвийн хэсгээр тархжээ. Хойд бүс нутгаар 10.000 амьд төрөлтөд 40 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Хойд бүсэд оршин суудаг, Зика вирүсийн халдвар авсан жирэмсэн эмэгтэйн ураг жирэмсний эхний хагастаа зулбасан бөгөөд эхсийн сорьцоос Зика вирүс эерэг дүнтэй тодорхойлогдсон байна.

Хавсралт



Нярайн тархи жижигрэх өвчин, 10.000 амьд төрөлтөд, Бразил улсад

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: ДЭМБ