Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.26/

  МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

-Тархвар судлалын 7 дах долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдож, 235 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

-Тархвар зүйн муруйг харахад 5,6 дах 7 хоногт бага зэрэг буурсан бол 7 дах долоо хоногт өвчлөл нэмэгдсэн байна.

-Насны хувьд 0-8 (12%) сартай хүүхдүүдийн дундах өвчлөл 5%-иар буурч, 10-19 насны хүүхэд, залуусын өвчлөл өмнөх долоо хоногоос 13%-иар өсчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Тархвар судлалын 7 дах долоо хоногийн байдлаар мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 81.2%-ийг эзэлж, олон жилийн дундаж болон өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 145 тохиолдлоор нэмэгджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Орны ачааллын мэдээ:

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1897 орон дээр  2003 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 5.6%-иар их байгаа хэдий ч өмнөх 7 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 54.4%-иар буурчээ. Шинээр хэвтсэн өвчтний 221 буюу  54.8% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж, орны ачаалал СХНЭ-46.2%, СБНЭ-36.4%, БЗНЭ-24.3%-иар өндөр байна.

Эх сурвалж: НЭМГ

Хордлогын мэдээ:

2 дугаар сарын 23-аас 25-ны хооронд ХЯТТ-д нийт 9 хүн хандсаны 3 нь эмийн, 1 нь архины, 3 нь угаарын хийн, 2 нь химийн  хордлогын улмаас ханджээ.

Эх сурвалж: НЭМГ

Шувууны томуу, H7N9 вирүст халдвар:

Хонг-Конг улсын харьяат иргэн 60 настай, эрэгтэй. Шувууны захаар явж, шувуутай харьцсан өгүүлэмжтэй. Халуурах, чичрэх, амьсгалахад төвөгтэй болох шинж тэмдэг илэрсэн байна.

2013 оны эхнээс одоог хүртэл нийт 722 лабораториор батлагдсан тохиолдол мэдээлэгдсэн байна.

Баасан гарагийн цахим хурлын шийдвэр:

ХӨСҮТ-ийн ШУН-д:

- Зика вирүст халдварын эмчилгээний удирдамж боловсруулан ЗӨСҮТ-д хүргүүлэх

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

- 2016 оны 1 дүгээр сараас 6 дугаар сард хэрэгжүүлэх Зика вирүст халдварын стратеги төлөвлөгөөг орчуулан ШУТ, ХӨСҮТ, НЭМХ-д хүргүүлэх, тандалт-сэргийлэлт, эмчилгээ, оношилгооны заавар боловсруулахад ашиглах;

- Шумуул дайжуулагч бодисын судалгааг цахим шуудангаар ирүүлэх

НЭМХ-ийн ШУН-д:

2016 он гарсаар ХЯТТ-д хандсан хүмүүсийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, амиа егүүтгэх зорилгоор эм хэрэглэсэн хүмүүсийн нас хүйс, боловсрол, ажил эрхлэлт, шалтгаан, эмийн төрөл, эмийг хаанаас худалдан зэргээр дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийн хамт ирүүлэх.