Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗӨСТ-ийн СУЛ АЖЛЫН БАЙР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗӨСТ-ийн СУЛ АЖЛЫН БАЙР

 

 

Байгууллагын нэр хаяг

 

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах  тусгай шаардлага

Ажлын байранд тавигдах  ерөнхий шаардлага

 

 

 

 

1

 

 

Баянхонгор

аймгийн Зоонозын өвчин судлалын төв

 

 

Нян судлагч  их эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
  • Лабораторийн  чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтанд хамрагдсан байх
  • Хүний их эмчээр 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Халдвартын болон тархвар судлагч эмчийн мэргэжлээр сургалтанд хамрагдсан бол давуу тал болно

 

  • Багаар ажиллах чадвартай
  • Ёс зүйн болон харилцааны соёлтой
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвхи, санаачлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  • Компьютерийн  хэрэглээний программ ашиглах  чадвартай байх

 

 

2

 

Баянхонгор

аймгийн Баянбулаг, Галуут  суманд

 

Голомт хяналтын сувилагч-2

 

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бага эмч, сувилагчаар төгссөн
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтад хамрагдсан  байх
  •  Мэргэжлээрээ 5-аас дээш  жил ажилласан  байх

 

 

  • Багаар ажиллах чадвартай
  • Холбооны техниктэй харьцах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвхи, санаачлагатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Компьютерийн програмуудыг хэрэглэх чадвартай

 

 Бүрдүүлэх материал:

•          Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

•           Боловсролын  дипломын  хуулбар (Нотариатаар баталгаажуулсан)

•           Мэргэжлийн үнэмлэх, сертификат, гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан)

•           Иргэний үнэмлэхний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан)

•           Хөдөлмөрийн дэвтэр,  нийгмийн даатгалын дэвтэр (эх хувь)

•           Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

•           4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/

•           Ажилд орохыг хүссэн өргөдөл

 Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

 2016 оны 03 сарын 15-ны өдөр

 Материал хүлээг авах  газар:

 Баянхонгор аймаг Зоонозын өвчин судлалын төвийн байр,  Номгон 1 баг

 Холбоо барих утас:

 70444078, 89449797  (Хүний нөөцийн менежертэй холбогдох)