Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.15/

 МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 92 км-т 2 дугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Томуу, томуу төст өвчин:

Улсын хэмжээнд тархвар судлалын 5 дугаар долоо хоногт нийт 99194 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,419 (5.5%) томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон,  10,000 хүн амд 31 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 0.8 тохиолдлоор бага байна.

ХӨСҮТ-ийн лабораторид нийт 208 сорьц шинжлэхэд 7 (3,3%) сорьцод томуугийн A(H1N1)pdm09 вирүс, 1 (0,4%) сорьцод томуугийн В вирүсийн ген тус тус тодорхойлогджээ. 23 сорьцонд шинжилгээ хийхэд 2 (8%) сорьцод иж томуу, 2 (8%) сорьцод хүний метапневмовирүс, 1 (4%) сорьцод респиратор-синцитиаль вирүсийн ген тус тус илэрсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд, 5 дах 7 хоногийн байдлаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Тархвар судлалын 5 дахь 7 хоногийн байдлаар цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 76%-ийг эзэлж байна.  Цочмог халууралт тууралтат өвчний хам шинж өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс бага зэрэг буурч, цэврүүт тууралтат өвчний хам шинж буурсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ХӨ-ний хам шинжийн байдал, хувиар, 5 дах 7 хоногийн байдлаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

Өнгөрсөн 7 хоногт улсын  хэмжээнд Улаанбурхан өвчнөөр нийт 463 хүн өвчилж, 190 нь лабораторийн шинжилгээгээр оношилогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:

Зика вирүст халдвар, Самао улсад:

Тус улсын ЭМЯ-аас 3 лабораториор батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна.

-11 настай, эрэгтэй, Юпилу аралд амьдардаг. 2015 оны 7 дугаар сарын 14-нд анх халуурах шинж тэмдэг илэрсэн.

-18 настай, эмэгтэй Юпилу аралд амьдардаг. 2015 оны 9-р сарын 4-нд Денгийн чичрэгийн төст шинж тэмдэг илэрсэн.

- 38 настай эмэгтэй, Юпилу аралд амьдардаг байна.

Тус улсаас хам шинжид суурилсан тандалтыг эрчимжүүлж, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлж байна.

Эх сурвалж: ДЭМБ