Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.02/

 МОНГОЛ УЛСАД:

Агаарын чанарын мэдээ:

1 дүгээр сарын 25-аас 31-нд Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлын түвшинг харахад гэр хороолол орчим, автозамтай ойр хэсэгт “маш их” орон сууцны гэр хороолол орчимд “их” хэмжээний бохирдолтой байна (хавсралт).

Эх сурвалж: Агаарын чанарын алба

Агаарын чанарын байдал, Улаанбаатар хотод

 

 

 

 

 


Зика вирүст халдвар:

Коста-Рика улсад:

1 дүгээр сарын 27-нд тус улсын 1 аялагч Зика вирүст халдвараар өвчилсөн талаар мэдээлсэн. Тэрээр 1 дүгээр сарын 7-нд халуурах, тууралт гарах, нүд үрэвсэх, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг илэрсэн ба шумууланд олон удаа хазуулсан байна.

Мальдив улсад:

Финланд улсын иргэн Мальдив улсад зорчиж ирсэний дараа халуурч, тууралт гарах шинж тэмдэг илэрсэн байна. 37 настай, эрэгтэй.  Эхнэр, 3 хүүхдийн хамт Мальдив улсад аялсан өгүүлэмжтэй.

Cape Verde улсад:

2015 оны 9 дүгээр сарын 1 дүгээр сарын 17-ний өдрийн байдлаар Зика вирүст халдварын 7081 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ба өвчний оргил үе нь 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт 793 тохиолдол бүртгэгджээ. Харин одоог хүртэл мэдрэлийн эмгэгийн хам шинж мэдээлэгдээгүй байна.

Ямайка улсад:

Тус улсад 4 настай, эмэгтэй хүүхэд Зика вирүст халдвараар өвчилсөн нь батлагдсан байна. 1 дүгээр сарын 17-нд халуурах, тууралт гарах, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх шинж тэмдэг илэрч, онош батлагдсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

                   Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн  Шуурхай хорооноос   мэдэгдэл гаргав

   Зика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barré syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.  Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вирүст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах талаар зөвлөсөн байна. Тэрээр олон улсын аялал жуулчлал, худалдаа наймаанд хориг тавиагүй бөгөөд аялагчдад шумууланд хазуулахгүй байх талаар, онгоцонд шавжгүйтгэл хийж байх талаар зөвлөлөө.

 

Мягмар гарагийн цахим хурлын шийдвэр

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

- Зика вирүст халдварын талаар инфографикийг сурталчлах

- Зика вирүст халдварын талаар тандалт, оношилгооны түр заавар боловсруулах

- Зика вирүст халдварын эрсдлийн түргэвчилсэн үнэлгээг хамтран хийх

- Шумуулын тархалтын талаар нарийвчилсан мэдээлэл бэлтгэх

ХӨСҮТ-ийн ШУН-д:

- Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар анимешнийг НЭМХ-тэй хамтран боловсруулж, сурталчлах

НЭМХ-ийн ШУН-д:

Архины хордлогоос сэргийлэх сурталчилгаа хийх.