Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.01/
Эрүүл мэнд, спортын яам ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.02.01

МОНГОЛ УЛСАД:

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:

54 настай, эрэгтэй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат. Өвчтнөөс цуглуулсан сорьцод нян харах, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр боомын үүсгэгч болон үүсгэгчийн ДНХ илрээгүй, онош үгүйсгэгдсэн байна.

 Эх сурвалж: ЗӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД:                               

Зика вирүст халдвар, Бүсийн оронд:

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудын нэг Тонга улсад Зика вирүст халдварын сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэнтэй холбогдуулан Бүсийн төвөөс ирүүлсэн мэдээллийг ШУТ, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн ШУН-ийн гишүүдэд танилцууллаа.

ЗӨСҮТ-д Зика вирүст халдварын тандалт хариу арга хэмжээний түр заавар боловсруулах, хүн амд зориулсан инфографик боловсруулан сурталчлах талаар үүрэг өглөө.

Зика вирүст халдвар:

-Никрагуа улсад Зика вирүст халдварын анхны 2 тохиолдлыг мэдээлсэн байна. Өвчтөнгүүд нь эмэгтэйчүүд бөгөөд халуурах, туурах, нүд үрэвсэх шинж илэрсэн, биеийн байдал тогтуун байна. Оношийг бодит цагийн ПГУ-аар баталгаажуулсан байна.

-Бразил улсад Зика вирүст халдвар болон Guillain-Barré-ийн хам шинж нэмэгдэн бүртгэгдэж, нийт 1708 хүн өвчлөөд байна.

-Нидерланд улсад 1 дүгээр сарын 28-нд Зика вирүст халдварын лабораториор батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна. Тухайн нутгийн иргэн, 41 настай, эмэгтэйд 1 дүгээр сарын 16-нд нүд үрэвсэх, үе мөчөөр өвдөх, ядрах, халуурах шинж тэмдэг илэрсэн. Шумууланд хазуулсан болон аялсан өгүүлэмж байхгүй, тандалт судалгаа эрчимжүүлж, судалгаа хийгдэж байна.

Зика вирүст халдварын дараах нөхцөл байдалд үндэслэн ДЭМБ онцгой анхаарч байна. Үүнд:

-Ургийн гаж хөгжил ба Зика вирусын халдварын хооронд шалтгаан үр дагаврын хамаарал тогтоогдоогүй ч магадлал өндөр;

- Бүртгэгдэж буй улс орны хүрээ тэлсэн;

-Шинээр бүртгэгдэж буй улс орнуудын хүн ам дархлаагүй;

-Вакцин, өвөрмөц эмчилгээ, түргэвчилсэн оношлогооны арга байхгүй зэрэгт үндэслэн өнөөдөр ДЭМБ-ын ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, Зика вирүст халдвар нь НЭМ-ийн ноцтой байдал мөн эсэх, хэрэв мөн бол хэддүгээр зэрэглэлийн ноцтой байдал вэ? гэдгийг тогтооно.