Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.01.29/

Монгол улсын хэмжээнд:       
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:
54 настай, эрэгтэй. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат. 1 дүгээр сарын 24-нд зүүн гарын алганы ар хэсэгт жижиг цэврүү гарч, шархалж, хар тав үүсч, халуурсан байна.
1 дүгээр сарын 27-ны өдөр Орхонтуул сумын ЭМТ-д үзүүлж, 28-ны өдөр Орхон аймгийн БОЭТ-д үзүүлж, оройдоо ХӨСҮТ-д ирж хэвтсэн байна.
ЗӨСҮТ-өөс мэргэжлийн баг ажиллаж, тархвар судлалын асуумж авч, лабораторийн шинжилгээнд цус, шархны тав, шархны шүүдэс авч шинжилж байна.

 Эх сурвалж: ЗӨСҮТ  

Орны ачааллын мэдээ:
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 6.6%-р  нэмэгдсэн буюу 784 орон дээр  836 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтний 329  буюу  48.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 94.2% нь хүүхдүүд байна. Хүүхдийн орны ачаалал ХУНЭ-т  26.3%,  Багахангай ЭМТ 20%, БГЭМТөв  15%-иар  тус тус хэтэрчээ.

Эх сурвалж: НЭМГ   

Дэлхий дахинд:
Томуу, томуу төст өвчин, ОХУ-д:
    2016 оны 1 дүгээр сарын 24-ны байдлаар ОХУ-ын 28 хотод томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын халдвар эпидемийн босго үзүүлэлтээс өндөр байна.
    Улсын хэмжээнд ТТӨ, АЗХ-ын өвчлөлийн түвшинг авч үзвэл (босго үзүүлэлт 10 000 хүн ам тутамд 69,5 тохиолдол) 10 000 хүн ам тутамд 91,9 тохиолдол бүртгэгдэж байна.
    Тандалтын тогтолцоогоор дамжуулан хүн амаас цуглуулсан амьсгалын замын сорьцны 33,6 хувьд нь томуугийн вирүс эерэг гарсан ба томуугийн А(H1N1) pdm09 вирүс давамгайлан (томуугийн тохиолдлуудын 91,9%) бүртгэгдэж байгаа ба A(H3N2) болон В вирүс алаг цоог хэлбэрээр бүртгэгдэж байна.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

                                 ШУТ, ШУН-үүдийн цахим хурлын шийдвэр, Баасан гараг:
ХӨСҮТ-ийн ШУН-д:
    Томуу, томуу төст өвчний чиглэлээр хүн амд зориулсан мэдээллийг инфографик хэлбэрт оруулан сурталчлах;
    Томуугийн дэгдэлтийн бэлэн байдалд шаардлагатай эд зүйлсийн жагсаалт гарган ирүүлэх.
ЗӨСҮТ-ийн ШУН-д:
    Боом өвчний сэжигтэй тохиолдлын үеийн эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийж ирүүлэх;
   Зика вирүст халдварын талаарх инфографикийг засч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах.
НЭМХ-ийн ШУН-д:
    Угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар хүн амд зориулсан сурталчилгаа хийх.