Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.01.08/

2016 оны 1 дүгээр сарын 08-ны  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин:

- 53 дахь 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд 56,529 хүн амбулаториор үйлчлүүлсний 4,873 (8.6%) ТТӨ-тэй гэж оношлогдсон байна.
-Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгуудад томуу, томуу төст өвчний тархалт өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10-17%-ийг эзэлж байна.

-ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид 25 сорьц хүлээн авч шинжилгээ хийхэд 7 (28%) сорьцод томуугийн A(H1N1) вирүсийн ген, 15 сорьцод шинжилгээ хийхэд 2 (13%) сорьцод аденовирүс, 2 (13%) сорьцод иж томуу вирүсийн ген тус тус илэрчээ.
-Өвөрхангай аймгийн Хархорин суманд 27 настай, эмэгтэй. 1 дүгээр сарын 3-нд 2 ихэр хүүхэд төрүүлсэн, өвчтнөөс цуглуулсан сорьцод томуугийн А(H1N1) вирүсийн ген тодорхойлогдсон байна. Одоогоор өвчтний биеийн байдал хүнд, сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:


-53 дугаар 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн хам шинжийн дотор 62%-ийг цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж эзэлж байна.
-Цочмог халууралт-тууралтат болон цэврүүт-тууралтат өвчний хам шинж олон жилийн дундаж үзүүлэлтээс өндөр нэмэгдэж байна.
- Халууралт-тууралтат өвчний хам шинжийн 82%-ийг улаанбурхан, цэврүүт тууралтат өвчний хам шинжийн 70%-ийг салхин цэцэг өвчин эзэлж байна.
-Сүхбаатар аймгаас цэврүүт тууралтат өвчний 13 тохиолдол мэдээлэгдсэн нь бусад аймгаас өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Улаанбурхан өвчин:

-12 сарын 27-оос 1 сарын 2-ны өдрийн байдлаар 479 цочмог халууралт өвчин бүртгэгдсэнээс 392 нь улаанбурхан өвчний сэжигтэй өвчилж, 83 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
-ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт нийт 319 хүн хандсанаас 162 нь хэвтэн эмчлэгдэж, 157 хүн гэрээр эмчлэгдэж байна.
-51 дүгээр дунд сургууль, Отгонтэнгэр, ОУЭЗДС, АШУИС-ийн оюутан, сурагчдын дунд голомтлон гарч байна.